Синьхуа Агентлагийн мэдээ, Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Жян Вэньбинь хэлэхдээ: - Оны эхний 10 сард Хятадын дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 152 улс болон бүс нутгийн 5553 хилийн чанадын аж ахуйн нэгжүүдэд банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийж, гадаадад нийт 589 тэрбум 200 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувиар нэмэгдсэн байна гэжээ.

Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт 16.3 хувиар өсжээ
Тэрээр мөн, Хятадын гадаадад гэрээгээр ажилласан төсөл болон шинэ төсөл тасралтгүй нэмэгдсэн байна. Эхний 10 сард, Хятад улс гадаадад 100 сая ам. доллараас давсан 307 төсөлд гарын үсэг зурж, энэ нь өнгөрөгч оноос 39-р нэмэгджээ. Төсөл нь голцуу зам харилцаа, тээвэр, барилга байшин, цахилгаан эрчим хүч, холбоо, нефть химийн аж үйлдвэрийн салбарт хийгдсэн байна гэжээ.
