АНУ-ын зүүн нутгийн цагаар 20-ны үдэд Трамп Капитолын Ротундад АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр тангараг өргөв.

Дараа нь Трамп тангараг өргөх үгээ хэлэв. Тэрээр хэлэхдээ, АНУ-ын засгийн газар итгэлцлийн хямралтай тулгарч байна. Олон жилийн турш радикал, авлигад идэгдсэн ашиг сонирхлын бүлэглэлүүд Америкийн иргэдээс эрх мэдэл болон эд баялгийг булаан авч, үүний үр дүнд Америкийн нийгэм эвдэрч, "бараг авран тэтгэх боломжгүй" болсон юм. АНУ-ын засгийн газар дотоодын энгийн хямралыг ч даван туулж чадахгүй байна, гадаад улс орнуудад цэргийн тусламж тасралтгүй үзүүлж байгаа ч АНУ харин өөрийнхөө иргэдээ орох орон байраар хангаж чадахгүй байна гэжээ.
Трамп өмнөд хил дээр үндэсний хэмжээний онц байдал зарлах зэрэг хэд хэдэн захирамжид гарын үсэг зурж, мөн хууль бус цагаачдын "гамшигт халдлага"-ыг эсэргүүцэхийн тулд цэрэг анги илгээхээ мэдэгдэв. Үндэсний эрчим хүчний онц байдал зарлаж, уламжлалт эрчим хүчний нээн ашиглалтыг нэмэгдүүлж, Байдены засгийн газрын "Ногоон шинэ хэлэлцээр"-ийг зогсоож, АНУ-ын уламжлалт автомашины үйлдвэрлэлийг аврахын тулд цахилгаан автомашины хөнгөлөлттэй бодлогыг хүчингүй болгохоо мэдэгдэв. Гадаадын импортын бараанд татвар ногдуулах Гадаад татварын алба байгуулна. АНУ-ын засгийн газар зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх болно гэдгээ ч зарлав. "Мексикийн булан"-ын нэрийг "АНУ-ын булан" болгон өөрчилж, Америкийн нутаг дэвсгэрийг өргөтгөж, АНУ-ын далбааг тэнгэрийн хаяанд тултал мандуулна. Мөн Америкийн сансрын нисэгчдийг Ангараг руу илгээх юм байна.
Мөн өдөр АНУ-ын шинэ дэд ерөнхийлөгч Вэнс ч тангараг өргөв.
