solongonews
Цагаан сарын үнэр дэлхий даяар анхилна
2025-02-18 17:17
Хятадын цагаан сар - Дэлхийн соёлын өв

Энэ жилийн цагаан сар нь Хятадын цагаан сарыг Дэлхийн өвд бүртгүүлснээс хойш анхны цагаан сар юм. Статистикийн мэдээлснээр, одоогоор 20 гаруй улс оронд цагаан сарыг хууль ёсны баяр болгон тэмдэглэдэг болсон бөгөөд дэлхийн хүн амын тавны нэг нь цагаан сарыг олон хэлбэрээр тэмдэглэж байна. Цагаан сараар Гадаадын хүмүүс цагаан сарыг улам их цар хүрээнд тэмдэглэж, цагаан сарын үнэр дэлхий даяар анхилан, "Хятадын жил" "Дэлхийн наадам" болж хөгжсөөр байна.

Хятадын нэр нөлөөгөөр хамгийн их уламжлалт баяр болох цагаан сар нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдсэн Хятадын соёлын бэлгэдэл юм. Энэ жилийн цагаан сараар "Хятадын шинэ жилийн амт" зөвхөн Хятад даяар биш, дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт тархаж, гадаадын анхаарлын төвд оржээ. Цагаан сар нь Хятадын соёлд агуулагддаг үнэт зүйлс, оюун ухааныг нэн олон хүнд ойлгуулах боломжийг олгосон байна. Энэ нь гэр бүлийн эв нэгдэл, нийгмийн амар амгалан байдал, хүн байгаль хоёрын эв нэгдэлтэй зэрэгцэн орших зэрэг бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг агуулж байдаг.

Хятадын цагаан сар нь дэлхий дахины эдийн засгийн өсөлтөд нэмэр болсон. 8 хоног үргэлжилсэн цагаан сарын амралтаар 2.3 тэрбум хүн зорчсон. Шинэ кинонуудын тасалбар худалдаалсан нийт дүн шинэ дээд амжилт тогтоосон. Хятадад ирж жуулчилсан гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оныхоос 150 хувиар нэмэгдсэн. UnionPay болон NetUnion-ийн гүйцэтгэсэн төлбөрийн нийт хэмжээ 90.49 хувиар өссөн. 50 гаруй сум, тосгон анх удаа гадаадын иргэдээс захиалга хүлээн авсан бөгнөөд жуулчдын хүрээ цар гадаадын 2100 гаруй хотыг хамарсан... Цагаан сарын эдийн засаг Хятадын эдийн засагт эрч хүчийг ахиулахад сайн эхлэл тавьсан юм.

Цагаар сарын баяр дэлхий рүү алхгаа нэгтгэн, дэлхий дахин ч алгаа дэлгэн цагаан сарыг угтан авлаа. Хятадын ард түмний хувьд цагаан сар нь дурсамж ихтэй, өв уламжлал юм. Дэлхийн хувьд энэ нь "шинэ цонх"-ыг нээсэн явдал болно. 

Зохиогч: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : SLG
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл