
Хятадын Шан Фей буюу бизнесийн зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэх компани зураг төслийг хийж үйлдвэрлэсэн АRJ21-Шан Фэн нисэх онгоцыг жилийн эцэст Чэн Дугийн агаарын тээврийн компанид хүлээлгэн өгнө. Тус нисэх онгоц Чэн Ду-Бээжин, Чэн Ду-Шанхайн чиглэлд нисэх юм.
Хятадын Шан Фей буюу бизнесийн зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэх компани болон Чэн Дунгийн агаарын тээврийн компаниас энэ сарын 9-ний өдөр сурвалжлагч мэдээлснээр, тус компанийн АRJ21-Шан Фей нисэх онгоцонд Хятадын иргэний агаарын тээврийн газрын нисэх онгоц туршин нисгэж батлан зөвшөөрөх газар B-3321 гэсэн бүртгэлийн дугаарыг батлан зөвшөөрч олгосон байна. Чэн Дугийн агаарын тээврийн компани энэ сарын сүүл ирэх сарын эхээр АRJ21 гэх нисэх онгоцыг хүлээж авах болно.
АRJ21 нисэх онгоц стандартын дагуу бүрэн ачаалалтай нөхцөлд 2220 км аялах чадалтай, жирийн 90 суудалтай. Өдгөө 19 хэрэглэгч тус нисэх онгоцыг авахаар 300 гаруй захиалга өгөөд байна
