solongonews
Жакарта-Бандунг хурдны төмөр замаар тээвэрлэсэн зорчигчдын нийт тоо 8 сая давжээ
2025-02-19 11:12
Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэг ашиглалтад орсноос хойш 02-р сарын 17-ны өдрийг хүртэл нийт 8.011 сая зорчигч тээвэрлэж, өдрийн хамгийн их зорчигч тээвэрлэсэн нь 24.400-д хүрсэн байна

       

         Сурвалжлагч 02-р сарын 18-ны өдөр Индонезийн Хятадын хурдны галт тэрэгний ХХК-аас мэдээлснээр, Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэг ашиглалтад орсноос хойш 02-р сарын 17-ны өдрийг хүртэл нийт 8.011 сая зорчигч тээвэрлэж, өдрийн хамгийн их зорчигч тээвэрлэсэн хэмжээ нь 24.400 хүнд хүрсэн байна. Тус компани зорчигчдын өсөн нэмэгдэж буй аяллын хэрэгцээг цаашид хангахын тулд Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэг 02-р сарын 01-ээс өдөрт аялах галт тэрэгний тоог 48-аас 62 болгон нэмэгдүүлж, үйлчилгээнд гарах цагийг 30 минут болгон богиносгожээ гэж мэдэгдэв.

         Индонезийн Хятадын хурдны галт тэрэгний компанийн хэвлэлийн төлөөлөгч Ива Хайруниса хэлэхдээ, Жакарта-Бандунг хурдны галт тэрэг байнга зорчдог хүмүүсийн тээврийн хэрэгсэл болсон. Бид галт тэрэгний хуваарийг оновчтой болгож, үйлчилгээнд гарах цагийг богиносгосноор зорчигчдод илүү тав тухтай аялах орчин хангаж, олон нийтийн аяллын эрэлт хэрэгцээг тасралтгүй хангаах хичээн ажиллаж байна гэжээ. Жакарта-Бандунгийн хурдны төмөр зам нь үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ үйлчилгээний загвараа байнга шинэчилж байдаг. 02-р сарын 12-ны өдөр Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэг Халим буудлаас PIK2/Жакарта дахь эрч хүчтэй бүс / аялал жуулчлалын бүс хүртэл автобусны чиглэлийг албан ёсоор нээж, хурдны төмөр зам болон нэрт жуулчны баазуудыг холбож, зорчигчдод "Хурдны төмөр зам + аялал жуулчлал" гэсэн нэгдсэн аялалын хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон юм.

         Нэмж дурдахад Жакарта-Бандунг хурдны төмөр зам 14-ний өдөр сарын картын шинэ хувилбарыг нэвтрүүлж, зорчигчдод илүү хэмнэлттэй тийз худалдан авах боломжийг олгожээ. Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэг мөн 14-ний өдөр Халим өртөөнд анхны албан ёсны бэлэг дурсгалын дэлгүүрээ нээж, олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ.

         Хятад, Индонезийн хамтран барьсан Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь 142.3 км урт мөртөө галт тэрэгний хамгийн дээд хурд нь цагт 350 км бөгөөд Жакарта Бандунг хооронд зорчих хугацааг 3 цагаас 46 минут хүртэл богиносгож, тухайн нутгийн иргэдэд аюулгүй, ногоон, үр ашигтай, тав тухтай аялах боломжийг олгов. 2023 оны 10-р сард Жакарта-Бандунг хурдны төмөр зам албан ёсоор нээгдэж, ашиглалтад орсон юм. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл