solongonews
Хятадын Ардын Банк юанийн хил дамнасан хэрэглээг дэмжинэ
2025-02-21 10:36
Хятадын Ардын Банк юанийн хил дамнасан хэрэглээг дэмжинэ

2025 онд Хятадын Ардын Банк юанийн хил дамнасан хэрэглээг дэмжиж, хилийн цаана төлбөр төлөх, тооцоо хийх, хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг чадавхийг өргөжүүлж, худалдааны хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хөнгөвчлөхийг цаашид дэмжих болно гэж  2-р сарын 20-нд Хятадын Ардын Банк мэдээллээ.

Саяхан Хятадын Ардын Банкны 2025 оны макро зохицуулалтын ажлын хурлаас, Бид юанийн гадаад дахь зах зээлийг хөгжүүлж, валютын солилцоо болон юанийн клирингийн банкны үүргийг бүрэн дүүрэн ашиглаж, Шанхай хотыг олон улсын банк санхүүгийн төв болгон хөгжүүлэхийг түргэтгэж, Хонконгийн олон улсын санхүүгийн төв болох байр суурийг бэхжүүлнэ гэв.

Хурлын мэдээллээр 2024 оны эцэс гэхэд юанийн жагсаалт нь төлбөрийн валютаар дэлхийд дөрөвдүгээрт, худалдааны санхүүжилтээр гуравдугаарт орсон бөгөөд юань олон улсын түвшинд тасралтгүй сайжирсаар байна гэжээ.

Үүнээс гадна Хятадын Ардын Банк 2025 онд төв банкны макро зохицуулалтын болон санхүүгийн тогтвортой байдлын чиг үүргийг судалж, өргөжүүлэх, макро зохицуулалтын бодлогын системийг боловсронгуй болгох, макро зохицуулалтын бодлогын арга хэрэгслийг шинэчлэх болно гэж мэдэгджээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл