Балба улсын Мадхеси мужийн 9 сургуулийн сурагчид 1-р сарын 20-нд Хятадаас хандивласан 1000 дугуйг хүлээн авчээ. Балба улсад дугуй хандивлах нээлтийн ёслол Мадхеси мужийн Бирганж хотын нэгэн сургуульд болов. Тус мужийн Барра дүүргийн 5 сургуулийн 504 сурагч, Берса дүүргийн 4 сургуулийн 496 сурагч хандивын дугуйг олсон байна.
Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн Балба дахь оффисын захирал Зөү Жичян ёслол дээр хэлсэн үгэндээ, Бид энэхүү хандивыг Балбын алслагдсан бүс нутгуудын сургуульд явдаг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхэд тусалж байна гэжээ.
Хандивласан дугуйнуудыг Hellobike компани олгож, Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн сангаас Балба руу тээвэрлэсэн байна.Балба бол Камбож, Лаосын дараа хандивын дугуй хүлээн авсан гурав дахь орон юм. 2024 оны байдлаар Камбож, Лаос орон нийт 6024 дугуй хүлээн авсан байна.
