solongonews
Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний Ⅲ үзэсгэлэн Бээжин хотноо болно
2025-02-07 10:09
Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний Ⅲ үзэсгэлэн Бээжин хотноо болно.

Сэтгүүлч 06-ны өдөр Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлөөс мэдээлснээр,Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний Ⅲ үзэсгэлэн энэ оны 07-р сарын 16-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болно.Үзэсгэлэнгийн нийт талбай нь 1.2 сая хавтгай дөрвөлжин метр талбайд хүрэх бөгөөд дэвшилтэт үйлдвэрлэл, цэвэр эрчим хүч, ухаалаг машин, дижитал технологи, эрүүл амьдрал,ногоон хөдөө аж ахуйн гинжин хэлхээ ба ханган нийлүүлэлтийн сүлжээ үйлчилгээний үзэсгэлэн гэх 6 бүс ажиллуулж байна.Одоогийн байдлаар 200 орчим аж ахуйн нэгж,компани үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байна.

Уг үзэсгэлэн нь ханган нийлүүлэлтийн сүлжээ бүхий дэлхийн анхны үндэсний үзэсгэлэнгийн хувьд 2023 оноос хойш нэгэнт хоёр удаа амжилттай зохион байгуулагдаж байна.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл