
"Их түмэн санаачилга" буюу Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын чуулга уулзалт хийгээд төслийн 4 дэх зөвшилцөл 11 дүгээр сарын 10-нд Хятад, Орос, Хойд Солонгос зэрэг 3 орны хил дэх Гирин мужийн Хүнь Чүньд болов. Уг хуралд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Монгол зэрэг орны аялал жуулчлалын салбарын албан тушаалтнууд, мэргэжилтэн, байгууллагын төлөөлөл оролцож, талуудын дэвшүүлсэн хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны төслөөр зөвшилцсөн байна.
"Их түмэн санаачилга"(GTI)1995 онд бий болж, НҮБ-ын Хөгжил төлөвлөлтийн газраас үүсгэн дэмжиж буй Зүүн Хойд Азийн бүсийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд гишүүн орны засгийн газар хоорондын бодлогын яриа хэлэлцээрийг эрчимжүүлж, гишүүд хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг урагшлуулах зорилготой юм байна.
Энэ удаагийн хурлын хугацаанд дэвшүүлсэн төсөлд "Түмэн мөрний гурвалжин хойгийн олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс" олны анхаарлыг их татсан байна. 2012 онд Хятадын Гирин мужаас санаачилсан төсөл нь ОХУ, БНАСАУ-ын аялал жуулчлалын холбогдох салбарын дэмжлэгийг хүртжээ.
Тус өдрийн хурлын явцад талууд "Их түмэн санаачилга"-ын аялал жуулчлалын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага байгуулах, Японы тэнгисийн эргэн тойрон дахь олон газрын хөлөг онгоцны усан аяллын төсөл, Рашаан-Сүмбэр хүрэх хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс, Хятад Оросын Хармөрний хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны үлгэр жишээ парк зэргийг танилцуулан зөвшилцсөн байна.
