Сурвалжлагч Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн “Хятад улсын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн ололт амжилт" цуврал хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 2024 онд, бүтэн жилийн эрчим хүчний хэрэглээний эрчим 3 хувь гаруйгаар буурч, жилийн зорилтыг давуулан биелүүлэх төлөвтэй байна.
2024 онд Хятад улс ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн чиглэлээр шинэ алхам хийж, шинэ үр дүнд хүрэв. Эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бууруулах ажлыг эрчимтэй дэмжиж, жилийн эрчим хүчний хэрэглээний эрчим 3 хувь гаруйгаар буурч, жилийн товлосон зорилтыг давуулан биелүүлэх төлөвтэй байна. 2024 оны эхний 11 сард, улсын хэмжээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар өсч, нийт хөрөнгө оруулалтын өсөлтөд оруулсан хувь нэмэр 65.3 хувьд хүрчээ. Хуучнаар шинийг солиход нөхвөр олгох үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь шинэ эрчим хүчний автомашин худалдан авах сонголт хийсэн нь шинэ эрчим хүчний суудлын автомашины дотоодын зах зээлд нэвтрэх хурдыг зургаан сар дараалан 50 гаруй хувьд хүргэв. 2025 онд эрчим хүчний хэрэглээг давхар хянах эцсийн хичээл тэмцэл хийж, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхийн тулд хичээн зүтгэх болно.
