Дэлхийн интернэтийн II чуулганы ”Интернэтийн гялбаа” яармаг эхлэв
2015-12-16 11:17
Дэлхийн интернэтийн II чуулганы урьд өдөр буюу 15-нд дэлхийн 258 аж ахуйн нэгжийн оролцоотой ”Интернэтийн гялбаа” яармаг Жэжян мужийн Үжэнь хотноо эхэлж, дэлхий дахины анхаарлын төвд орлоо.
Дэлхийн интернэтийн II чуулганы чухал хөтөлбөр болсон уг яармаг нь "Интернэтийн гялбаа" гол сэдвийн хүрээнд инновацийн, зохицолтой, бохирдолгүй, нээлттэй, хамтдаа эдлэх үзэл баримтлалын дагуу өрнөж байна. 21 мянган хавтгай дөрвөлжин километр талбай бүхий үзэсгэлэнгийн газарт хөгжлийн үзэл баримтлалын хэсэг, "Интернэт +" сэдэвт хэсэг, инновацийн үзүүлбэрийн хэсэг, шинэ бүтээгдэхүүн, мэргэжил технологи танилцуулан зарлах хэсэг гэж 4 том ангитай. Тус яармаг 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
