solongonews
Жяннань нутгийн торгон нэхмэл
2025-02-20 15:29
Жяннань нутгийн торгон нэхмэл

 

Кэ Шяншян бол Жэжян мужийн Хужөү дахь Дэцин торгон нэхмэлийн ур чадварын биет бус соёлын өв тээгч юм. 1993 онд Дэ Шяншян торгон нэхмэлийн технологид суралцахаар Дэцин дүүргийн урлаг, гар урлалын үйлдвэрт орж ажиллажээ. Уламжлалт соёл хөгжсөнтэй холбогдуулан тэрээр 2018 онд өөрийн гэсэн биет бус соёлын өвийн студи "Кэ Жинь танхим"-ыг байгуулж, усны долгионы хээ бүхий ширээний бүтээлэг, цүнх, дэвүүр, үнэт эдлэл зэрэг орчин үеийн гоо сайханд илүү нийцсэн торгон нэхмэлүүдыг хийж, уламжлалаа чанд баримтлан, инновацийн замаар торгоны  нэхмэлийн хөгжлийг ахиулахаар хичээж байна.

Торгон нэхмэл нь Хятадын уламжлалт ур хийцийн урлал бөгөөд загвар нь гурван хэмжээст байдлаар баялаг юм. 2009 онд Хятадын торгоны нэхмэлийн ур чадварыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн  жагсаалтад бүртгэсэн  байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл