solongonews
Үргэлж хурцалж байгаарай ...
2015-12-28 18:21
Эзэгтэй та амьдралынхаа ихэнх цагийг хаана өнгөрүүлдэг вэ? Мэдээж гал тогоо. Хайртай хүмүүсээ амттай сайхан хоол цайгаар дайлах шиг аз жаргал гэж хаа байх билээ.
Энэхүү аз жаргалын хамгийн сайн туслагч тань хутга байж таараа. Гэхдээ хутганууд чинь том жижиг гэлтгүй бүгд үргэлж хурц байх ёстой шүү. Ир нь мохоо хутгаар хоол бэлтгэхэд маш их хүч зарцуулагддаг.
 
Ердөө л ганц хоёр даралтаар хэрчиж, тасалж болох зүйлсийг  багагүй хүч гарган, ахин дахин хэрчинэ гэдэг... мохоо хутганы зовлонг олон эзэгтэй  мэдэх биз ээ. Ажлаасаа ядарч ирээд хоол хийх нь тийм ч таатай санагддаггүй. 
 
Хэрвээ мохоо хутгатай бол энэ таагүй мэдрэмж хоёр дахин ихэсдэг. Хэрвээ та хутганыхаа ирийг үргэлж хурц байлгаж заншвал хоол хийнэ гэдэг эсэргээрээ аз жаргал болж хувирч ч болох юм.
 
Шинэхэн ногоо, хүнс таны гарын аясаар хөвөрч, өөрөө бэлэн болох шиг төсөөлөгдөх вий, магадгүй зогсолтгүй хэржээд л баймаар санагдаж ч мэдэх юм. Ядарснаа марттал дуу аялсан шиг амттай сайхан хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ халамжлаарай. Харин хутганыхаа ирийг үргэлж хурц байлгахаа хэзээ ч мартаж болохгүй шүү.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл