
Mongoljingoo.mn сайтаас зохион байгуулдаг “Монголжингоо Тур” өдөрлөг өнгөрсөн бямба гаригт “Дээдсийн гоёл” Хүннү шинэлэг хийц, монгол үндэсний хувцас урлалын салонд болж өнгөрлөө. “Өөрт ээлтэй өнгөөрөө хувцаслацгаая” гэсэн манай өдөрлөгийн уриа олон бүсгүйчүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэж, эмэгтэй хүн бүрийн аз хийморь болоод ажил амжилтын өнгө, загварууд, цаашлаад хувцас хүний хувь төөрөгт хэрхэн нөлөөлдөг талаар харамгүй зөвлөгөө, мэдээлэл өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой байлаа. Өдөрлөгт ирсэн бүсгүйчүүд маань “Дээдсийн гоёл” салоны захирал З.Оюунчимэгийн үнэтэй зөвлөгөөг шимтэн сонсч, өдөрлөг өндөрлөсөн ч хоргодон хоргодон асууж лавлаж байсан нь түүний болоод тус салоны мэдлэг, туршлага, ур чадварын бодит илэрхийлэл болж байв. Мөн тэд өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүр эртний монголчуудын толгойн гоёлыг бэлэглэсэн юм. Энэ үеэр өдөрлөгийн супер азтанаа шалгаруулж Германы үхрийн ширээр хийсэн цүнх бэлэглэсэн бол, удаах азтанд арьсан бүс бэлэглэж, отгон азтанд арьсан хэтэвчээ өөрийн хүссэн өнгө загвараар хийлгэх эрхийн бичгийг гардуулсан юм.
“Дээдсийн гоёл” Хүннү шинэлэг хийц, монгол үндэсний хувцас урлалын салоны уран гартай бүсгүйчүүдийн урласан хувцас бүр Монгол Улсын эртний хаадын өмсгөл, гоёлыг шингээсэн нь ихээхэн онцлогтой байлаа. Иймд энэхүү өдөрлөгийг багцлан эрхэм уншигч танд толилуулж байна. Эрхэм та тус салонд зочлохыг хүсвэл Баруун 4 зам дахь Төмөр замын удирдах байрны зүүн талд байрладаг гэдгийг дуулгая. Мөн 91915681 дугаарын утсаар холбогдоорой.

Байгалийн өнгө эмэгтэй хүнийг төгс харагдуулдаг
Өнгө бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой ч хэзээ ч, хаана ч хуучирдаггүй өнгө гэж бас бий. Энэ бол хар, цагаан, улаан. Эдгээр 3 өнгөнөөс бусад бүх өнгө суурилагдан гардаг. Тэр өнгүүд хэзээ ч хуучирдаггүй.
Түүнчлэн байгалийн өнгө ямар ч эмэгтэйг гоолиг, чилгэр харагдуулдаг байна. Энэ нь ногоон өнгө юм. Өөрөөр хэлбэл, ногоон өнгөнөөс гарч байгаа бүх өнгө, улбар шар, шарга, ногоон, цайвар юм.
Ногоон өнгийн хувцсыг цээжин биендээ өмсвөл эрч энергиэ хадгалахад тун сайн. Харин бэлхүүс хэсгийг хувилгаан хүрд гэдэг. Бэлхүүс хэсэгтээ улаан болон улаанаас гарч байгаа бүх өнгийг өмсөх ёстой
Харин эмэгтэй хүн өөрт ээлтэй өнгөө хэрхэн сонгох вэ гэсэн асуултад З.Оюунчимэг эгч маань “Ногоон Дарь-Эх бурхан бол эмэгтэй хүний бүх шинжийг өөртөө агуулсан ганц бурхан. Тиймээс ногоон өнгө эмэгтэй хүнд маш сайн. Учир нь зүрхэн хүрдээ хамгаалж буй хэрэг юм. Ногоон өнгийн хувцсыг цээжин биендээ өмсвөл эрч энергиэ хадгалахад тун сайн. Харин бэлхүүс хэсгийг хувилгаан хүрд гэдэг. Бэлхүүс хэсэгтээ улаан болон улаанаас гарч байгаа бүх өнгийг өмсөх ёстой” гэж тайлбарлалаа. Ингэж ээлтэй, зохимжтой өнгөөрөө хувцаслаад эхэлбэл эмэгтэй хүний энерги эрчимжиж, жавхаажиж, өөртөө итгэлтэй болж ирдэг байна.

V хэлбэртэй бол ямар хувцас сонгох вэ?
“Өөрт ээлтэй өнгөөрөө хувцаслацгаая” өдөрлөгт оролцсон бүсгүйчүүдийн маань дундаас ийм асуулт асуусан эмэгтэй цөөнгүй байлаа. Харин энэ асуултад З.Оюунчимэг эгч дараахь хариултыг өгсөн юм:
-Сунадаг материалаар дээгүүрээ цамц өмсөөд, бэлхүүсээрээ бариу, сарвагар хувцас өмсвөл тэр эмэгтэй V хэлбэртэй харагдахгүй. Ер нь ямар ч эмэгтэй хүн өмдийг аль болох өмсөхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл эртний монгол хатад шагайгаа давсан урттай хувцас өмсдөг байсан байна. Гэтэл одоо манай бүсгүйчүүд дандаа оноотой дээл, хувцас өмсөх болж. Ийм хувцас яагаад өмсөх хэрэггүй вэ гэвэл, хормой дэрвэхэд салхины хий орчихдог. Салхины хийнд муу зүйл шүглэчихсэн байдгийг хүмүүс мэддэггүй. Бут сөөг, энд тэнд байдаг муу зүйлс тэр салхины эргүүлэгт шингэчихсэн байдаг учраас хормойнд нь тэр салхины хий орж тухайн хүнийг сэвтүүлж байдаг юм шүү дээ. Ингэж сэвтсэнээр тухайн эмэгтэйн бодол санаа, дур хүсэл нь эсрэгээрээ үйлчилж эхэлдэг. Тиймээс дээлний хувьд оноогүй, уртдуухан хийж өмсвөл зохистой. Даашинзны хувьд мөн л адил урт байвал зүгээр.

Гэдгэр, гоолиг харагдъя гэвэл...
Олон эмэгтэй ийм асуултыг тавьдаг ч үнэн хэрэгтээ хувцсаа тохируулаад өмсөхөд бүсгүй хүн бүр гайхамшгийг бүтээж чадна. Иймд эмэгтэй хүн бүр өөртөө тохирсон өнгө, загварыг мэддэг байх нь амжилтын үндэс гэдэг. Үүний тулд биеийн тань сул талуудыг давуу тал болгон харуулах загварыг сонгож, мөн түүнд тохирсон өнгөөр гоёх нь хамгийн чухал. Учир нь өвөг дээдэс маань бидэнд эртний уламжлалт сайхан дээл хувцсыг өөрсдийнхөө амжилт, энерги, өв соёлтойгоо хамт өвлүүлэн үлдээсэн юм. Тухайлбал, “Дээдсийн гоёл” Хүннү шинэлэг хийц, монгол үндэсний хувцас урлалын салоны урлан гаргадаг эмэгтэйчүүдийн цамц, даашинз, дээл хувцас бүгд бэлхүүсээрээ ширээстэй байдаг нь цаанаа учиртай. Эртнээс нааш монгол үндэстний дээл хувцасны ширээс нь маш чанга байснаараа бөөр, элгийг доргиохгүйгээс гадна, хамгийн гол нь цээжний гол хэсгийг халхалснаараа гадны сөрөг энергийг биед шингээхгүй үндсэн билэгдэл агуулгатай байжээ. Энэ талаар “Дээдсийн гоёл” салоны захирал З.Оюунчимэг “Эмэгтэй хүн тайландаа тааруулаад хувцасныхаа ширээсийг хийлгэчихвэл биеийнх нь төгс хэлбэр гарч ирдэг” гэж тайлбарлав. Тэгээд ч ширээстэй цамц, даашинз өмсөхөд бүсгүй хүн цаанаасаа гэдгэр сайхан харагддаг, тэгж ч биеэ авч явдаг нь хэчнээн таатай вэ.
“Дээдсийн гоёл” салоны урлан гаргадаг хувцас бүгд бэлхүүсээрээ ширээстэй байдаг нь цаанаа учиртай. Эртнээс нааш монгол үндэстний дээл хувцасны ширээс нь маш чанга байснаараа бөөр, элгийг доргиохгүйгээс гадна, хамгийн гол нь цээжний гол хэсгийг халхалснаараа гадны сөрөг энергийг биед шингээхгүй үндсэн билэгдэл агуулгатай байжээ.
Эмэгтэй хүн сул хувцас өмсөх тусам жин нэмдэг

Жигд махлаг бүсгүйчүүд өөртөө эвтэйхнийг нь бодоод сулхан хувцас өмсөх дуртай байдаг нь гэм биш зан. Би ч тэдний нэг нь. Хоёр дахь хүүхдээ төрүүлснээс хойш болж л өгвөл сулхан хувцас шүүрч авчих гээд байх болсон. Тэгвэл энэ маань маш буруу сонголт байжээ. Эмэгтэй хүн сул, бие бариагүй хувцас өмсөх тусмаа жин нэмдэг гэдгийг З.Оюунчимэг эгч ярив. “Сул юм өмсөөд л байвал та жин нэмээд л байна гэсэн үг. Тэгэхээр бариу хувцас өмсөх хэрэгтэй. Би сүүлийн 12 жил жингээ барьж нэг хэвэндээ байгаа. Энэ бол хувцаслалтын ач холбогдол. Түүнээс гадна эмэгтэй та 6 см-ээс өндөр өсгийтэй гутлыг байнга өмс. Тэр тохиолдолд таргална гэсэн ойлголт огт байхгүй” гэж тэрээр зөвлөлөө. Өндөр өсгийтэй гутал өмсөх нь бөөрөнд муу байдаг тухай ам дамжсан яриа бий. Тэгвэл ийм гутал харин ч эмэгтэй хүний биед сөрөг нөлөөгүй гэдгийг “Дээдсийн гоёл” салоныхон баталж байна.
Өглөө босоод толинд хараад өөртөө хамгийн сайхан үгсийг хэлж байвал таны бие дэх эсрэг эсүүд зөв ажиллаад эхэлдэг гэж З.Оюунчимэг эгч хэлснийг энд цохон тэмдэглэе.
Амжилт гаргахын тулд ямар өнгийн хувцас өмсөх вэ?

Хүний амьдрал, амжилтад нөлөөлөх өнгө гэж бий. Гол нь тэр нь чухам аль нь вэ гэдгийг маш олон хүн мэддэггүй. Хүн бүрийн биеийн бүтэц өөр өөр байдаг учир хүний өнгө болгон бас л өөр өөр байдаг. Бизнесийн холбоо тогтоох, түнштэйгээ уулзалт, хэлэлцээ хийхээр явах гэж байгаа бол та тайвшралын өнгийг сонгоорой. Ногооноос гарч байгаа бүх өнгүүд, улбар шараас гарч байгаа өнгүүд, цайвар саарал өнгүүд энэ ангилалд багтдаг аж. Харин улаан өнгө бол энэ тохиолдолд тийм ч сайн сонголт болж чадахгүй нь. Мөн бизнесийн уулзалтанд цагаан болон хар өнгө бас тэгтлээ сайн сонголт биш аж.

Өөрийгөө өөлөх тусам яадгийг мэдэх үү...
“Өндөг бол өөгүй бөөрөнхий байдаг. Харин хүн бүрт өөрийн гэсэн өө байдаг. Жишээ нь, надад янз бүрийн өө байлаа гэхэд би тэр тухай огт боддоггүй. Тэр тухай бодох тусам тэр систем эсрэгээрээ ажиллаж байдаг. Тиймээс сөрөг зүйлийг аль болох бодохгүй байх хэрэгтэй. Хүмүүсийг анзаараад байхад, “Би тийм л дутагдалтай даа” гэж бодсон хүмүүсийн байр байдал нь царайнд илт харагддаг. Тэгж өөрийгөө голоод яах юм бэ. Бид энэ ертөнцөд энэ биеэрээ ирчихсэн юм чинь энэ биеийг өөрчлөх гээд яах юм бэ. Хувь тавилан гэдэг хувь тавилангаараа л байдаг. “Үйлийн үрээ зузаан болгоё л гэвэл өөрийгөө гол” гэж би боддог. Үйлийн үрээ нимгэлье гэвэл өөрөөрөө бахарх. Хүний биеийн эд эс магтах тусам улам л сайхан болоод байдаг. Өглөө босоод толинд хараад өөртөө хамгийн сайхан үгсийг хэлж байвал таны бие дэх эсрэг эсүүд зөв ажиллаад эхэлдэг” гэж З.Оюунчимэг эгч хэлснийг энд цохон тэмдэглэе. Бас хар өнгө өмсөх тусам хүн илүү тарган харагддаг гэж тэрээр онцолсон шүү. Харин тод өнгө өмсөх тусам тухайн хүн маань жижгэрээд, тарган хүн арай туранхай харагддаг юм байна.
