Өдрийн тэмдэглэл бичихийн давуу талууд.
2015-12-28 18:21
Өдрийн тэмдэглэл гэдэг нь бидний өдөржингөө хийсэн хөгжилтэй, дурсамжтай, мартаж боломгүй тийм дурсамжуудаа мөн хийсэн зүйлсээ бичихийг хэлнэ. Хэнд ч хэлээгүй нууцаа, ирээдүйн зорилго, мөрөөдөл, уур хилэн бухимдлаа магадгүй харж явдаг тэр залуугийнхаа талаар ч бичиж болох юм.
Өдрийн тэмдэглэл гэдэг нь бидний өдөржингөө хийсэн хөгжилтэй, дурсамжтай, мартаж боломгүй тийм дурсамжуудаа мөн хийсэн зүйлсээ бичихийг хэлнэ. Хэнд ч хэлээгүй нууцаа, ирээдүйн зорилго, мөрөөдөл, уур хилэн бухимдлаа магадгүй харж явдаг тэр залуугийнхаа талаар ч бичиж болох юм.
Бухимдаж ганцаардсан үед өөрийн дэвтэр дээрээ хамаг юмаа гаргаж бичих юм бол тайвширдаг давуу тал бас бий. Хэрвээ та өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй бол тэмдэглэл хөтлөх давуу талуудыг танд хүргэе.
-Өдрийн тэмдэглэл бол таны сайн найз. Тэр таны бүх нууцыг тань цоожтой авдар шиг л хадгална, хэнд ч хэлэхгүйгээр. Ямар ч асуудал, ямар ч зовлонгоо тоочсон бай тэр таниас залхахгүй .
-Өдрийн тэмдэглэл хөтлөх нь нэг ёсондоо та өөрийн түүхээ бичиж байна гэсэн үг. Зураг, хоолонд орсон тикет, үзсэн тоглолтын билет гэх мэт зүйлсээ тэмдэглэлийнхээ хажууд наачихвал бүр л илүү тодорхой ба санахад ч хялбар байх болно.
-Бичсэн тэмдэглэлээ жилийн дараа унших юм бол та өөрийгөө илүү үнэлдэг болох болно. Өөрийн гаргасан амжилт ололт, хүмүүсийг баярлуулж байсан баярт өдрүүд гээд, энэ бүхнээ уншаад та өөрөө өөрийгөө арай өөрөөр дүгнэдэг болох байх.
-Ямарваа нэгэн зүйл бичигдсэн байхдаа илүү тод тодорхой харагддаг. Танд тулгарсан тэр асуудлаа дэвтэр дээрээ бичээд дараа нь түүнийгээ хэд дахин уншаад үзээрэй. Асуултанд чинь хариулт гарж ирэх магадлал өндөр бий.
-Тэмдэглэл дээрээ хэн нэгнийг уучилсан захиа бичиж байгаарай. Найз , гэр бүлийнхэн тань өөрийг тань гомдоох эсвэл уурлуулах зүйл хийсэн бол түүнийг нь уучилж байгаа захиа бичээрэй. Гэхдээ хэзээ ч түүнд уншуулахгүйгээр. Ингэснээр та хүнийг уучилж сурах юм.
-Бичих нь таны төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг.
-Амьдралын тань туршид, өдөр болгон эсвэл саяхан тохиолдсон бухимдмаар асуудлаа та зөвхөн дэвтэртээ л юунаас ч санаа зоволгүйгээр тоочиж болох юм. Ингэснээр та стресс бухимдлаа амархан тайлж чадна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
