
Энэ жилийн Цагаан сараар "Нэжа 2" кино зах зээлд гарч дэлхий түүний анхаарал таашаалд хүрч, уулзаж учирсан бүгд “"Нэжа 2" киног үзсэн үү”? гэж яриагаа эхлүүлдэг болж байна. Хятадын түүхэн сонгодог дөрвөн их уран зохиолын нэг болох “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-д гардаг Нэжаг танихгүй мэдэхгүй хүн бараг байхгүй билээ. Уран зохиолын буюу үлгэр домгийн дүрийг дэлхйин шилдэг кино болгон бүгээсэн нь яах аргагүй Хятадын эрч хүч байж, “Хятадын жавхаа”-г дэлхийд мандуулж байна.
Энэхүү хүүхэлдэйн кино нь Хятадын эртний үлгэр домгийн Не Жа хэмээх түүхэн баатрын дүрээс сэдэвлэсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Киноны 10 секундын зураг авалтыг хийхэд бүтэн жил зарцуулсан бөгөөд хүүхэлдэйн киноны 138 компанийн 4000 гаруй ажилтан найруулах ажлыг 5 жил зарцуулан байж дуусгасан юм байна. Хүч хөдөлмөр зарцуулсан энэхүү киног үзэгчид “Маш сайхан кино”, “Үнэхээр сэтгэл хөдөлгөм”, “Театрт очиж дахин үзэх юмсан”, “Ёстой сайхан гайхалтай урласан бүтээл” хэмээн үнэлцгээж байна. Ийнхүү олны ам дамжин мэдрэгдэж байгаа энэ кино нь тасалбарын орлогын дээд амжилтыг бүтээсэн төдийгүй дэлхийд кино үйлсийн шинэ “домог” болж байна.
"Нэжа 2" нь 01-р сарын 29-нд албан ёсоор дэлгэцнээ гарч эхэлснээс хойш олон дээд амжилт тогтоож, урлагийн салбарт түүхэн амжилт гаргалаа. Тухайлбал, 02-р сарын 06-нд Хятадын киноны түүхэнд тасалбарын орлогоороо Хятадын киноны жагсаалтыг тэргүүлж, 02-р сарын 07-нд дэлхийн киноны түүхэнд ганц зах зээлд тасалбарын орлогоороо жагсаалтыг тэргүүлсэн байна. Одоогоор тус киноны орлого 10 тэрбум юань давсан нь дэлхийн киноны тасалбарын орлогын жагсаалтын шилдэг 20-д багтахуйц амжилт юм. Цаашид ч энэхүү жагсаалтаа ахиулах магадлалтай байна. Дэлхийн шилдэг киноны тасалбарын орлогоор эхний 30-д орсон Холливудын бус цорын ганц кино болсон байна. Хоёрдугаар сарын 13-ны байдлаар, Хятадын "Нэжа 2" кино нь түүхэнд тэрбум юанийн орлоготой анхны кино болсон... Кино "Нэжа 2" нь дэлхийн кино урлагийн илэрхийлэлийн нэгэн хэлбэр болж, Хятадын киноны үйлсийн хөгжилт, ялангуяа Хятадын соёлын үйлсийн шинэ дүр төрх боллоо.
Хятадын энэхүү хүүхэлдэйн кино нь технологийг ашиглаж, Хятадын таван мянган жилийн соёл иргэншлийн зузаан түүхээс улбаалж, үндэсний төдийгүй дэлхийн хэмжээний кино бүтээснийг бодит тоо баримт гэрчилж байна. Технологи, урлагийг төгс хослуулж, соёлын итгэлцэл, шинжлэх ухаан технологийн дэвшлийг харилцан урамшуулснаар дэлхий дахинд жинхэнэ, хөгжилтэй, сонирхолтой Хятадын соёлын шинэ дүр зураг харуулж чаджээ.
"Нэжа 2" киног гадаадад гаргах ажил нь Австрали, Шинэ Зеланд, Америк, Канад, Япон, Сингапур зэрэг олон улсыг хамарч байна. Хойд Америкийн нээлт 02-р сарын 08-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотын Холливудын TCL Хятадын театрт боллоо. Хойд Америк, Австрали, Шинэ Зеланд болон бусад газруудад урьдчилсан борлуулалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд зарим бүс нутагт тасалбарыг олход хэцүү байдал харагдаж байна.

"Нэжа 2" технологи ашиглан уламжлалт соёлд жигүүр ургуулж, харааны хувьсгалыг эхлүүлсэн. "Нэжа 2" болон 2024 оноос алдартай болсон тоглоом "Black Myth: Wukong" хоёулаа Хятадын уламжлалт домгийн түүхийг шинэ өгүүлэх арга, олон улсын урлагийн хэв маягаар үзэгчдэд толилуулж, сонгодог дүр төрхийг орчин үеийн болгосноор Хятадын соёл дэлхий даяар үзэгчид болон тоглогчдын дунд алдартай болсон. Ройтерс агентлаг "Нежа 2" киноны алдартай болсон нь Хятадын орон нутгийн IP-ийн хүчтэй хандлагыг харуулсан гэж мэдэгдэв. "Нежа 2" болон "Хар домог: Wukong" нь олон улсад өрсөлдөхүйц бүтээлүүд болохын хувьд Хятадын соёлын өвөрмөц сэтгэл татам байдгийг харуулсан амжилт нь Хятадын соёлыг дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй дэлхийн хэмжээнд түгээх боломжтой гэдгийг олон бүтээгчид ойлгуулсан юм. Мөн Хятадын соёлын итгэлийг дэлхийд харуулж байгаа юм.
