solongonews
Амьдралын илүү хүмүүс: Түүнээс салах цаг болжээ
2015-12-28 18:21
Түүний хандлага сүүлийн үед нэг л өөр болоод өөрчлөгдөөд байна уу? Та түүнээс салах цаг нь болсон гэж бодож байгаа бол энэ нийтлэлийг уншаарай.
 
Түүнээс салах шалтганууд:
 
1. Үргэлж та түрүүлж залгадаг
Одоо хаана юу хийж байгаа бол, намайг санаж байгаа болов уу гэх мэт санаа зовоосон асуултанд хариулт авахын тулд та өөрөө түрүүлж залгана. 
 
2. Үргэлж хүлээлт үүсгэж байдаг
Болзоонд ирэх цагаасаа хоцорч таныг хүлээлгэнэ, мессежний хариулт цдаж байж бичнэ гэх мэт үргэлж танд хүлээлт үүсгэдэг.
 
3. Түүнд үргэлж ямар нэгэн асуудал гардаг
Бүтэлгүй нэгэн. Юм ярьж эхлэхээрээ л ийм ч асуудал, тийм ч асуудал. Эсвэл ажилтай байна уулзаж чадахгүй нь гэх мэт.
 
4. Түүнээс ямар нэгэн зүйл гуйх хэцүү
Маш амархан зүйл гуйхад тандяагаад ч юм хэцүү санагдана. Дараа нь гуйсандаа харамсана. Угаасаа таныг гуйлтыг тэр зөвшөөрөхгүй гэж бодож байгаа бол дэмий л хүн юм даа.
 
5. Тэр үргэлж таниас ямар нэгэн зүйл гуйж байдаг
Та өөрөө гуйхад биелүүлж чадахгүй байж таны хэрэг түүнд их гарна. 
 
6. Тэр бол тийм ч сонирхолтой хүн биш
Таныг өөртөө татахгүйгээр зүгээр дассан болохоор хамт байгаа байж болно. 
Хэрэв танд ийм зүйл тохиолдсон бол түүнээс салсан нь дээр.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл