Сайн байна уу, миний бамбарууш аа
2015-12-28 18:21
Захиа минь чамд минь хүрэх өдрийн мэндийг хүргэе!
Үргэлж дэргэд чинь ойрхон байдаг мөртлөө, үлэмж хол юм шиг байдаг бол уучлаарай! Хүүгээ төрүүлэхээс өмнө хайрт чамтайгаа эрхлэлдэж, тэврэлдэнхэн бас хөтлөлцөн алхдаг байсан сан. Харин хүүгээ төрүүлсний дараа бүхий л хорвоогийн хамгийн сайхан залуугийн биелсэн дүр нь бяцхан үр минь болж хувирсан.
Энэ үеэс л чамдаа тавьдаг байсан анхаарал, халамж, хайр минь бага багахан суларсан байж магад. Тэглээ гээд чамдаа хайргүй болсон гэсэн үг биш юм шүү. Чиний минь үргэлжлэл болсон чигчийн чинээ үр минь тэр чигээрээ аавынхаа бага дүр нь юм шүү дээ. Чи минь хүн чанараа гээгээгүй, ааш зан ажил төрөл сайтай, алиа хошин зантай, архи тамхи хэрэглэдэггүй гээд л олон сайн талуудтай хүний хайлан юм болохоор бяцхан үрээ ч бас чамтайгаа адилхан сайн эр хүн, сайхан залуу болгон өсгөж хүмүүжүүлэх гэж чиний бүсгүй нь хичээж яваа юм гэдгийг ойлгоорой.
Заримдаа хань минь чи “ Урьдных шигээ намайг хайрлахаа больжээ “ гэж үг хаядгийг чинь эс тооцвол бидний амьдрал завгүй л үргэлжилж байна даа, тиймээ.. Хайртай хөөрхөн бамбаруушийнхаа булцгархан хацар, булбарай уруул дээр чинь бүхий л хайраа шингээн үнсэе! Бас удахгүй болох хосуудын баярын мэнд хүргэе! Хэн нэгэн ухаантны хэлснээр “ Үр минь үлддэг хорвоод, үнэнч ухаалаг амьдрая даа “ ганцхан чамтайгаа.. Бидний үргэлжлэл болсон үр минь чамаасаа авсан хамгийн сайхан, хамгийн төгс төгөлдөр бэлэг билээ л....
Хайрт бамбаруушдаа, бондгорынх нь ээжээс....
2015 он
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
