Он солигдох мөчид хайрттайгаа хамт
2015-12-28 18:21
Цас хаялсан шинэ жилийн орой он гарах үед хайрттайгаа халуун шоколад шимэн уугаад явах жаргал биш гэж үү? Шинэ жилийн орой та хоёрыг жаргалтай байлгах энгийн зүйлсийг нэрлэе.
Халуун шоколад уун хотын төвөөр алхах
Учир нь шоколад, зайрмаг гэх мэт амттангуудыг идэхэд бөөрний дээд булчирхайнаас адерналин хэмээх даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүнийг аз жаргалтай болгодог. Ийм учраас адерналинаа ялгаруулан хайрттайгаа хамтдаа хөтлөлцөн алхах нь заавал хийх ёстой зүйлсийн нэг мөн.

Өөрийн гараар хийсэн бэлэг өгөх
Бэлэг худалдаж авснаас өөрийн гараар, сэтгэлээ шингээн хийж өгөх нь найз залуу/бүсгүйд чинь илүү үнэ цэнэтэй.

Хамтдаа шинэ жилийн арга хэмжээнд оролцох
Нэгэн оройг яагаад олон хүмүүстэй хамт хөгжилтэй өнгөрөөж болохгүй гэж. Магадгүй хосын тэмцээн болох ч юм билүү.

Оргилуун дарс задла
Он гарах тэр мөчид хайрттайгаа хамт оргилуун дарс буудуул. Ирэх ондоо та хоёрын хайр яг л оргилж буй дарс шигээ аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байх болно.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
