Арьсыг цэвэрлэж сэргээх дэглэм
2015-12-28 18:21
Үнэндээ бол бидний хооллолтоос маань нүүрний арьс хамаардаг. Хэрэв идэх бүх зүйлээ тааруулах юм бол арьсны эрүүл мэндэд хамгийн тустай.
Хийжүүлсэн ундаа, өтгөн цай, кофе, амттай зүйлсээс татгалзах хэрэгтэй. Мөн өөх тостой хоол, шарсан хуурсан хоолноос татгалзснаар таны арьс илүү уян зөөлөн болно.
Арьсыг төгс болгоход туслах өдөр бүрийн хоолны дэглэм:
Даваа
Өглөө: Сүүтэй цай/байхуу, өндөг, үртэй талх, жигнэсэн мах
Өдөр: махгүй ногооны шөл, тахианы жигнэсэн мах, шинэ ногооны салат, нимбэгний шүүс
Орой: цагаан будаа, чанасан тахианы нурууны мах,улаан лоолийн шүүс
Мягмар
Өглөө: жүржийн шүүс, тараг, үртэй талх, улаан лооль
Өдөр: өндөгтэй тахианы махны шөл, хүүхдийн каш, мандарин эсвэл жүрж
Орой: жигнэсэн эсвэл чанасан загасны мах, шинэ ногооны салат, анарын шүүс
Лхагва
Өглөө: нимбэгтэй ногоон цай, помидортой омлет, алим
Өдөр: махгүй ногооны шөл, загас эсвэл далайн бүтээгдэхүүн, будаа, улаан лоолийн шүүс
Орой: жимсний салат, чанасан үхрийн мах, бяслаг
Пүрэв
Өглөө: сүүтэй кофе, мюсли, талх, бяслаг
Өдөр: ногооны шөл, чанасан үхрийн мах, ногоо, байхуу цай
Орой: ногоотой загасны махтай шөл, жимсний шүүс
Баасан
Өглөө: жүржийн шүүс, сүүтэй каш, чанасан үхрийн мах, үртэй талх
Өдөр: цөцгийтэй ногоотой шөл, тахианы махтай котлет, төмсний нухаш, мандарин
Орой: шинэ ногооны салат, чанасан эсвэл жигнэсэн мах, нимбэгтэй ногоон цай
Бямба болон Ням
Өөрийн хүслээр дээрх хоол бүтээгдэхүүнүүдээс хэрэглэнэ.
Өдрийн турш ногоон цай, тараг ууж болно.
Хязгаарлах зүйл: амттан, зөгийн бал, хатаасан жимс.
Алкоголь: хагас аяга хуурай вино ууж болно
Хааяа хар кофе, хар шоколад.
Та илүү ихийг манай грүппт нэгдэснээр мэдэх боломжтой
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

