solongonews
Та дурласан уу?
2015-12-28 18:21
Таны хоолны дуршил муудаж байна уу? Унтаж чадахгүй догдлоод байна уу? Таны толгойд зөвхөн тэрний тухай л бодол байна уу? Тэгвэл бүсгүй минь, баяр хүргэе, та дурлачихажээ.
-Үргэлж түүнийг онлайн болохыг хүлээж, онлайн болсон бол тань руу юм бичихийг нь хүлээгээд л. Шөнө хэд бол хэдэн ч цаг хүртэл чатлахад бэлэн. Тиймээ та дурлажээ!
-Түүний талаар бодол таны толгойноос хэзээ ч гарахгүй. Хэт бодолд автаж буруу зүгт явах, буруу дугаар луу залгавал та битгий гайхаарай. Өмнөх залуугаа маш их санадаг байсан үеэ одоо бодвол ”Тэр ер нь хэн юм” гэж өөрөөсөө асууж ч магадгүй. 
-Түүнтэй хамт л бол хаашаа  ч явахад мөн юу ч хийхэд бэлэн
-Өмнө нь хэнд ч буулт хийдэггүй байсан та  түүнд буулт хийж эхлэнэ
-Хайранд умбах нь яг л хөөсөн дунд унахтай адил мэт. Таны бүхий л бодол, сэтгэл санааг сайхан болгож, бусад зүйл хамаагүй юм шиг санагддаг. Гэвч аливаа зүйл 2 талтай. Хайртай учирсан гээд найз нөхөд, ажил сургуулиа мартаж, хаяж хэрхэвч болохгүй. 
-Ирээдүйнхээ тухай бодож байв уу? Гэрлэлт, жирэмслэлт, хүүхэд, гээд л. Үнэхээр зөв хүнтэйгээ учирсан бол та ирээдүйнхээ тухай бодох тусам догдолж, хурдан биелээсэй гэж хүснэ. 
 
За ингээд хайраар бялхаж буй бүсгүй танд амжилт хүсье! :* 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл