Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн өвлийн наадмын хаалтын ёслолд оролцох гэж буйтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, БНХАУ-ын урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 02-р сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Харбин хотноо болж буй Азийн өвлийн спортын IX наадмын хаалтын ёслолд оролцож, Хятад улсын ерөнхий сайд Ли Чянтай уулзах гэж байна.
Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш юм. Өдгөө хоёр орны харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалж, хоёр талын дээд түвшний солилцоо нягт байж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч байна. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, холбогдох арга хэмжээнд оролцож байгаа нь хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
