Сэтгүүлч Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 2024 оны эхний 11-р сард Хятадын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа эрчтэй явагдаж, програм хангамжийн бизнесийн орлого тогтвортой өсөлтөө хадгалсан гэж мэдээллээ.
Статистик тоо баримтад харуулснаар, 2024 оны 1-11-р сард Хятадын програм хангамжийн бизнесийн орлого 12 их наяд 290 тэрбум 300 сая юаньд хүчр, өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар өссөн бол мэдээллийн технологийн үйлчилгээний орлого хоёр оронтой тоогоор өсөж, салбарын нийт орлогын 67.3 хувийг эзэлжээ. Үүнд, үүлэн тооцоолол, дата үйлчилгээний нийт орлого 1 тэрбум 261 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Мөн 2024 оны эхний 11-р сарын байдлаар программ хангамжийн салбарын экспорт 51.01 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар өсжээ.
