solongonews
“Эмэгтэйчүүд биднийг тэнгэрийн амьтад” гэнэ
2015-12-28 18:21
Ингэдэг гэнээ.Эмэгтэй хүмүүс бол угаасаа л тэнгэрийн амьтан гэнэ. Нэг бол далавчтай байдаг, нэг бол шүүр унадаг гэнэ шүү. Тэгээд ямар байлгах нь эр хүнээс, тодруулбал нөхрөөс нь шалтгаалдаг гэж байна. Энэ үгийг уншаад үзэл бодлоо бичмээр санагдав.
“Ингэдэг гэнээ.Эмэгтэй хүмүүс бол угаасаа л тэнгэрийн амьтан гэнэ. Нэг бол далавчтай байдаг, нэг бол шүүр унадаг гэнэ шүү. Тэгээд ямар байлгах нь эр хүнээс, тодруулбал нөхрөөс нь шалтгаалдаг гэж байна.” Энэ үгийг уншаад үзэл бодлоо бичмээр санагдав.
 
 
Нөхрөөс нь шалтгаална гэдэг нь яг ямар учиртай юм бол? Баян мөнгөтэй нөхрийг хэлэв үү? Уур уцааргүй, тайван амгалан нөхрийг хэлэв үү? Аль эсвэл заавал далавчтай шүүртэй байх гэдэг нь нөхрийнх нь хайраас шалтгаалах юм бол уу? 
За тэгээд зарим хүмүүс далавчаараа дээш агаарт нисэн ниссээр байхад, үлдсэн нэг нь шүүрээ унаад дээшээ мөн адил тэмүүлэн ниснэ.
 
Амьдрал эрээнтэй бараантай шүү дээ. Далавчтай гэхээрээ сахиусан тэнгэр бодогдож байна уу? Үгүй шүү. Эрэлгийн элч ч гэсэн далавчтай. Үүнтэй адил баг зүүсэн сайн муу хүн байх юм даа. Шүүр унасан гэхээр шулам, нөгөө баба яга санаанд орж байгаа биз. Ууг нь тэр баба яга нар чинь шидтэн байсан юм шд. 
 
Тэгэхээр ингэж болох юм байна. Далавчтай тэнгэрийн амьтад сайхан харагддагаас өөр зүйлгүй юм биш үү? Шүүр унадаг хэсэг нь шидтэн болоод харин ч давуу юм биш үү? 
Ер нь шулам гэснээс царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй, арчаагүй эмэгтэй л  байдаг гэж байгаа шд. Ер нь тийм дээ. Өөртөө арчаагүй эмэгтэй хүн нөхөр, найз залуудаа яаж анхаарал тавих вэ дээ... Өөртөө арчаатай байна гэдгийг гоо сайхан, царайны бядаар зарим хүн бодох юм.
 
Юу гэж дээ. Энэ үгний цаана их юм байгаа шүү: биеэ авч явах байдал, ухаантай болон ухаалаг зан, боловсрол, гэр бүлээ авч явах чадал, сэтгэлийн хат гээд л... Хамгийн гол нь “бүх хүнд боломж байдаг, харин өөрөө боломжоо алддаг хүн арчаагүй” гэж хэлэх гэсэн хэрэг. 
Эмэгтэй хүн гэдэг чинь их зовох юм даа, аа бас жаргах ч юм. 9н сар хэвлийндээ нуруугаа өвтгөн байж бяцхан тэнгэрийн элч тээж, дараа нь түүнийгээ хүн болгох гэж бас их зовно. Нөхрөө бусдад алдахвий гэж бас зовно. Ингээд бодохоор хэзээ жаргах юм бол? Жаргалтай амьдрал гэж байхгүй, жаргалтай мөч гэж л байх юм даа... 
 
Бид нээрээ л жаргал зовлонг тээсэн төрөл бүрийн “тэнгэрийн амьтад” юм байна.
 
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл