solongonews
Хятад улсын дижитал салбарын бизнесийн орлого 2024 онд 5.5 хувиар өсчээ
2025-03-19 12:08
Хятад улсын дижитал салбарын бизнесийн орлого 2024 онд 5.5 хувиар өсчээ

 

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, 2024 онд Хятад улсын дижитал аж үйлдвэр ерөнхийдөө тогтвортой ажиллаж, бизнесийн орлого 3.5 их наяд юаньд хүрч, өнгөрсний мөн үеийнхээс 5.5 хувиар өсч, нийт ашиг 2.7 их наяд юаньд хүрч, өнгөрсний мөн үеийнхээс 3.5 хувиар өссөн байна.

Үүний дотор, цахим мэдээллийн үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ сэргэн сайжирч, компьютер, харилцаа холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 11.8 хувиар өссөн нь өмнөх оныхоос 8.4 нэгжээр илүү байна. Өргөн хэрэглээний цахилгаан барааны зах зээл бүхэлдээ сэргэж, Хятад улсын гар утас, микрокомпьютер болон өнгөт зурагтны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 7.8 хувь, 2.7 хувь болон 4.6 хувиар тус тус өсөв. Хиймэл оюун ухаан, үүлэн платформ зэрэг шинээр гарч ирж буй бизнесүүдийн нөлөөгөөр, программ хангамжийн салбарын орлого 13.7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Харилцаа холбооны салбарын орлого 1.74 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл