solongonews
Нийслэлийн дарга нар уулзав
2015-11-20 11:14
Бээжин хотын дарга Улаанбаатар хотын захирагчтай уулзав.

Бээжин хотын дарга Ван Аньшүнь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарыг 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. 

Бээжин хотын дарга Ван Аньшүнь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг хүлээн авч уулзав.

Ван Аньшүнь хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр улс уул усаараа хлбогдсон элэг нэгтэй ахан дүүс билээ. Хоёр орны харилцаа найрсаг хөгжиж байгаа боломжийг ашиглан Бээжин хот нь цаашид Улаанбаатар хоттой харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Монгол харилцан ашигтай хамтран хөгжихөд жишээ болохоор хичээнэ. Бид Бээжингийн аж ахуйн нэгжүүд эрхэм хотын эдийн засгийн байгуулалт, нийгмийн хөгжилд оролцон, хотын хөгжил болон иргэдийн амьжиргааг сайжруулахад илүү хувь нэмэр оруулахыг дэмжих болно. Бээжин хот нь хот төлөвлөлт, барилга, удирдлага, олон нийтийн үйлчилгээ зэрэг талаар Улаанбаатар хоттой туршлагаа хуваалцан, эрхэм хотын ашигт малтмалын хөгжил, дэд бүтэц зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.

Э.Бат-Үүл Бээжин хот Улаанбаатар хотын хөгжлийг дэмжиж байгаад баярлаж байгаагаа илэрхийлээд, Монголд суугаа Бээжин хотын аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлж, ая тухтай бизнесийн орчинг бий болгож өгөхөө илэрхийлэв.

Монгол Улсын Хятадад суугаа элчин сайд Сүхбаатар уулзалтад оролцов. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : elsw.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл