Хайрт залуудаа Бялуу хийж өгье
2015-12-28 18:21
Эрэгтэй хүн амттан, чихэр жимсийг ихээр идээд байдаггүй. Гэвч дэлгүүрт байдаг нэгэн хэвийн шоколад, бялуу гэх мэт зүйлээс татгалзаж, өөрийн гараар зүрхэн хэлбэртэй бялуу хийж өгвөл ямар вэ? Мэдээж найз залуу чинь чихэрлэг зүйл бага иддэг бол найрлаганд орсон бүтээгдэхүүнийг багасгаад хэрэглэж болно. Хосууддаа гэгээн валентины баярын мэнд хүргье.
Шоколадтай аяган бялууг өдрийн цай уухдаа хамт идвэл тун тохиромжтой. Бид бялууг хийхдээ жижиг чимэглэл бүрийг өөрийн гараар хийж хайртай залуудаа бэлэглэх болно.

НАЙРЛАГА:
1 аяга элсэн чихэр (бор элсэн чихэр)
3/4 аяга гурил буюу 2 хоолны том халбага гурил
1/4 аяга 2 хоолны халбага амт оруулаагүй нунтаг какао
2 цайны халбага соёолжын хуурай сүү
3/4 цайны халбага жигнэсэн нарийн боов хийх нунтаг
3/4 цайны халбага хужир
1/2 цайны халбага давс
1 өндөг
1/2 аяга сүү
3-1/2 цайны халбага “каноли” цэцгийн тос
1/2 аяга буцалсан ус
Шоколадны зуурмаг бэлтгэхэд шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалт
1/2 цөцгийн тос эсвэл масло (1/4 cup)
5 цайны халбага нунтаг какао
3 цайны халбага хуурай нунтаг соёолжын сүү
1-1/2 аяга цасан чихэр
2 хоолны халбага, дээрээс нь 2 цайны халбага сүү
Зүрхэн хэлбэртэй чихрийг бэлтгэхэд шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалт
цагаан, ягаан, улаан өнгийн чихэр
2 хоолны халбага чихрийн нунтаг

ЗААВАР:
Аяган бялуу хийх заавар
350 хэмд тааруулан халаагаад, аяган бялууны цаасан аягыг пилеткийн тавцан дээр байрлуулж тавина. Цаасан аягыг жаахан тослож өгвөл наалдахгүй сайн талтай.
Том шилэн саванд өндөг, сүү, тосыг холиж хоёр минутын турш хутгана.
Дээр бэлтгэсэн зуурмагыг ус болон гурилтай хамтад нь хутгах болно
Аяган тортны цаасын 3/4 дүүртэл зуурмагыг цэвэрхэн хийж өгөх болно.
30-35 минут халсан шарах шүүгээндээ хийнэ. Аяган торт бэлэн болсон эсэхийг шүүдний чигжлүүр дунд нь хатгаад мэдэж болно.
Шарах шүүгээний дээд хэсэг рүү шилжүүлхээс өмнө тавцанг хөргөж 10 минут ил тавина.
Шоколадны зуурмаг бэлтгэх заавар
Цөцгийн тос, масло-ыг хайлуулна.
Какао болон нунтаг соёолжын хуурай сүүг хамтад нь хутгана.
Дундаж хурдаар сүү болон элсэн чихрийн нунтагыг холиж хутгана.
Зуурмаг түрхэхэд өтгөн байвал сүү нэмэж болно.
Бялууны гурилыг өмнө нь хийж болгосон. Тэгвэл хөрсөн талх дээрээ тарааж өгч чимэглэнэ.
Зүрхэн хэлбэртэй чихэр
Жижигхэн шилэн саванд чихрийг өнгөөр нь тусад нь ялгаж шарах шүүгээнд хайлуулна.
40 сек хугацаатай зөөлөн хэмээр хайлуулна.
Сайтар хутгана. Хэрэв чихэр хатуу хэвээрээ байвал дахин 25 сек шарах шүүгээнд хийж болно.
Зүрхэн хэлбэртэй хэвэндээ хайлуулсан чихэрээ хийнэ.
Хөргөгчинд 10 минут орчим байлгана. Нэг ёсондоо хатуу болох хүртэл нь гэсэн үг.
Дараагаар нь зуурмаг дээрээ зөөлөн тавьж өгсөнөөр бялуу бэлэн боллоо.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
