1. Кимчитэй шөл
Орц - Кимчи 300гр , мах өөрийн хүссэнээрээ , дүфү, сармис , лууван , будаа өөрийн хүссэнээрээ , дашида амтлагч , давс , сахар.
Хийх заавар - Хамгийн эхлээд будаагаа агшаана. Дараа нь махаа дөрвөлжин хэрчинэ. Сармисаа махтайгаа хуурна. Махаа хуурах явцдаа дашиданаасаа тал цайны халбагаар хийнэ. Мах борлоод ирэхэд ус хийн буцлаад ирэхээр нь луувангаа нэмнэ. Лууван болох дөхөхөд кимчигээ хийн амталгаагаараа давс сахар 2оо хийнэ. Сахар хийхгүй бол гашуун болдог. Хамгийн сүүлд дүфүгээ хийн бага зэрэг буцалгаад л хоол боллоо гэсэн үг.

2. Гурилтай шөл
Орц - Чанах яс , гурил 2-3 аяга , жижиг эсвэл 1/3 сонгино , сармис 1хумс , давс амталгаагаар.
Хийх заавар - Махаа чанан давсаа хийн сайхан шөл гаргана. Гурилаа зууран нарийхан хэрчээд шөлөндөө хийнэ. Сонгино сармис 2оо жижиг хэрчин сүүлд хийгээрэй.

3. Борщ
Орц - Мах хүссэн хэмжээгээрээ , хүрэн манжин 2ш , төмс 3ш , лууван 2ш , сонгино 1ш , сармис- 2-3 хумс.
Хийх заавар - Махаа дөрвөлжин хэрчээд давсаа амталгаагаар хийн сайтар буцалгана. Дараа нь төмс , луувангаа хийн буцалгана. Хүрэн манжингаа тиоркдон нарийхан болсны дараа шөлөндөө хийнэ. Тиоркдохоор их гоё болдог юм байна лээ. Хамгийн сүүлд сонгино сармис 2оо жижигхэн хэрчин хийнэ.

4. Битүү шөл
Орц - Мах , гурил , сармис 1 хумс , давс амталгаагаар.
Хийх заавар - Гурилаа зууран дунд зэргийн хэмжээтэй болгон элдэнэ. Махаа жижигхэн хэрчээд аяганд хийн ус , сармис , давсаа тааруулан жигнүүр дээр 20 минут жигнэнэ.

5. Банштай цай
Орц - Банш ( мах , гурил , сонгино ) , сүү , шар будаа , цайнаа идээ , давс , хүсвэл сүүлний өөх , борц хийгээрэй..
Хийх заавар - Баншаа хийхийн тулд гурилаа зууран махаа татна. Бага хэмжээтэй мах гурил олон банш болдог тул их байх шаардлагагүй. Банш хийхэд ганц асуудалтай зүйлийг чимхэх гэдэг. Тиймээс чимхэх аргийг доор бичлэг хэлбэрээр орууллаа. Ингээд сүүлний өөхтэй бол өөх , шар будаа 2оо хуураарай. Сүүлний өөх байхгүй бол сүүтэй цай чанаж байгаа юм шиг ус цайны идээгээ хийн буцалсны дараа сүү , давсаа хийнэ. Борц байгаа бол борцоо хийгээрэй. Буцалмагч будаагаа хийх ба хэсэг хугацааны дараа баншаа хийнэ. Банш болохоороо дээшээ хөвж гарч ирэх болно. Хөвөөд гараад ирвэл 2-3 минут азнаж байгаад гаргаарай.

