solongonews
Ван И Бангладешийн түр засгийн газрын гадаад харилцааны хариуцлагатантай уулзав
2025-01-22 10:12
Ван И Бангладешийн түр засгийн газрын гадаад харилцааны хариуцлагатантай уулзав

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 1-р сарын 21-ний өдөр Бангладешийн түр засгийн газрын гадаад харилцааны хариуцлагатантай уулзав.

Ван И хэлэхдээ, Энэ жил Хятад, Бангладеш хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, мөн "Хятад, Бангладешийн хүмүүнлэгийн харилцаа холбооны жил" тохиож байна. Хятад Бангаладеш уламжлалт нөхөрлөлөө үргэлжлүүлэх, стратегийн харилцаагаа бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "Бүс ба зам" хамтын ажиллагааг чансаатай байгуулах, Хятад-Бангладешийн стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Бангладештэй хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс Бангладешийн үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нэр төрийг хамгаалж, Бангаладеш өөрийнхөө бодит байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжиж байна гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл