solongonews
БНХАУ, Тайваны багууд хэсгээсээ шалгарлаа
2015-11-23 12:27
Хүснэгтийг БНХАУ, Тайваны багууд тэргүүлэв.

“Узбекистан 2016” Азийн xөлбөмбөгийн xолбооны футзалны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт сарын Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө.

Энэ удаагийн урьдчилсан шатанд таван улс өрсөлдсөнөөс БНХАУ, Тайваны багууд хэсгээсээ шалгарч, ирэх онд Узбекистанд болох тивийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа.

Монгол улсын шигшээ баг Тайваны багтай сүүлийн тоглолтоо хийж, 3:5-аар хожигдсон юм.

Монгол - ХонКонг 8:3
Монгол - БНСУ 3:7
Монгол - БНХАУ 1:4
Монгол - Тайвань 3:5

Хүснэгтийг БНХАУ, Тайваны багууд тэргүүлэв.

БНХАУ 10 оноо (3 хожил, 1 тэнцээ)
Тайвань 9 оноо (3 хожил, 1 хожигдол)
БНСУ 7 оноо (2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
Монгол 3 оноо (1 хожил, 3 хожигдол)
ХонКонг 0 оноо (нэг ч хожил аваагүй)

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл