solongonews
Хятад улсын чингэлэгийн үйлдвэрлэлийн хэмжээ 8.1 сая TEU давсан нь дээд амжилт тогтоов
2025-03-19 17:04
Хятад улсын чингэлэгийн үйлдвэрлэлийн хэмжээ 8.1 сая TEU давсан нь дээд амжилт тогтоов

 

Хятад улсын чингэлэгийн үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.1 сая TEU давж, 2023 онтой харьцуулахад 268.2 хувиар нэмэгдэж, дахин дээд амжилт тогтоов. Энэ бол 19-нд Шанхайд нээгдсэн 2025 оны чингэлэг тээврийн Азийн үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчийн олж мэдсэн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юм.

Хятадын чингэлэгийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн дэд дарга Ли Жюйнь нээлтийн ёслол дээр "Хятадын чингэлэг нийлүүлэлтийн сүлжээний хөгжлийн тайлан (2024)"-ийг нийтлэхдээ, Хятад улс чингэлэг үйлдвэрлэлийн сүлжээг бүхэлд нь хамарсан өндөр үр ашиг бүхий кластертай, бас нийлүүлэлтийн бүрэн сүлжээ, бүтээгдэхүүний бүх цуврал, техникийн бүрэн хүчин чадал болон үйлчилгээний иж бүрэн системтэй. Эдгээрээс олон улсын стандартад нийцсэн хуурай ачааны чингэлэг нь чингэлэг үйлдвэрлэлийн үндсэн төрөл байж, 2024 онд Хятад улсын нийт чингэлэг үйлдвэрлэлийн 91.3 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн хөргөгчтэй чингэлэг үйлдвэрлэлийн хэмжээ нь Хятад улсын нийт чингэлэг үйлдвэрлэлийн бараг 3.8 хувийг эзэлдэг. Төмөр замын 35 тоннын ил задгай чингэлэг хайрцагны үйлдвэрлэлийн хэмжээ 0.7 орчим хувийг эзэлдэг. Танк хэлбэрийн чингэлэг савны үйлдвэрлэл ойролцоогоор 0.6 хувийг эзэлдэг. Бусад төрлийн чингэлэг савны үйлдвэрлэл ойролцоогоор 3.6 хувийг эзэлдэг гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл