Галт тэргээр 500 гаруй сая зорчигч аялав
2025-02-24 10:39
Галт тэргээр 500 гаруй сая зорчигч аялав
Хятад улсын Хаврын баярын үед бусад нутагт ажиллаж амьдарч байгаа, эсвэл хот орж хөдөлмөр үйлчилгээ хийдэг хүмүүс нутгаа зорьж, ам бүлээрээ цуглан хаврын баяраа хамт өнгөрүүлэхийг эрхэмлэдэг.

Ингэснээр энэ үед зорчигч тээврийн ачаалал огцом нэмэгддэг ба хүмүүс үүнийг жилд нэг удаа болдог “Хүн амын томоохон шилжилт” хэмээн нэрлэдэг боллоо.
Могой жилийн Хаврын баярын шинийн нэгэн нь нэгдүгээр сарын 29-нд тохиосон бол 2025 оны Хаврын баярын зорчигч тээврийн ажил нэгдүгээр сарын 14-нөөс хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилж, галт тэргээр аялсан зорчигч давхацсан тоогоор нийт 513 саяд хүрчээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
