solongonews
Аялал жуулчлалыг хөгжүүлж, ядуурлаас ангижруулна
2015-11-24 10:08
Ирэх 5 жилд аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбогдуулж ядуу амьдралтай 12 сая хүнийг ядуурлаас ангижруулахаар Хятад улс төлөвлөж байна.

Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын дэд дарга Ү Вэньшүе танилцуулахдаа, бүртгэлд харуулснаар 2010-2014 онд Хятадын хэмжээнд тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбогдуулж ядуу амьдралтай хүмүүсийн 10 хувь буюу 10 сая гаруй иргэнийг ядуурлаас ангижруулсан байна гэжээ.

Тоо бүртгэлийн дагуу, 2014 онд Хятадын хэмжээнд 2 сая гаруй айл өрх тосгоны аялал жуулчлал эрхэлж, хөдөө тосгоны онцлогтой аялал жуулчлалын 100 мянган тосгон байгаа бөгөөд давхардсан тоогоор 1 тэрбум 200 сая жуулчин хүлээн авч, Хятадын хэмжээнд хүлээн авсан жуулчдын ерөнхий тооны 1\3 хувийг эзэлжээ.

Ү Вэньшүе хэлэхдээ: - Хөдөө тосгоны аялал жуулчлалын хөгжлийн орон зай болон өсөлтийн нөөц хүч маш их юм. Дараагийн шатанд, аялал жуулчлалын үндэсний газраас бодлогоо улам боловсронгуй болгож, механизмаа шинэчилж, хүч чадавхаа нийлүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлал хийгээд тариачдын орлогын нэмэгдэл, хөдөө тосгонд ядуурлыг арилгах, хөдөө аж ахуйн бүтцийн зохицуулалт зэрэгтэй уян хатнаар уялдуулахыг ахиулж, тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт, ардын амьжиргаанд ашигтай байх зэрэгт улам их үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Дээрх арга барилаар дамжин Хятад улс 2020 он гэхэд улсын хэмжээнд хөдөө тосгоны онцлогтой аялал жуулчлалын 150 мянган тосгоныг бүрдүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлал эрхэлдэг 3 сая айл өрх бий болгож, жилдээ давхардсан тоогоор 2 тэрбум гаруй жуулчин хүлээн авч, 1 триллион гаруй юаний орлого олж, 50 сая иргэдэд ашиг хүртээх юм байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл