solongonews
”Хятад руу аялах”нь дэлхийн сошиал медиа платформыг шуугиулж байна
2025-01-06 10:52
”Хятад руу аялах”нь дэлхийн сошиал медиа платформыг шуугиулж байна.

Сүүлийн өдрүүдэд"Хятад руу аялах"нь дэлхийн сошиал медиа платформыг шуугиулсан байна.2024 оны сүүлээр Хятад улс визээс чөлөөлөх шинэ бодлого хэрэгжүүлж, гадаадын иргэдийн оршин суух хугацааг 240 цаг хүртэл сунгаж, 21 орж гарах боомтыг шинээр нэмсэн юм.Хятадын Цагаачлалын үндэсний газрын тоо баримтаас үзвэл, энэ оны шинийн нэгний өдөр Хятад, гадаадын давхардсан тоогоор нийт 1.803 сая хүн хилээр нэвтэрч гарсан бөгөөд үүний 185 мянга нь гадаадын иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.6 хувь нэмэгдсэн тоон үзүүлэлт болсон байна.

Хайнань мужийн гурван том нисэх онгоцны буудал 70 гаруй олон улсын зорчигч тээврийн нислэгийг шинээр зохицуулсан байна

Хайнань муж шинэ жилийн баярын үеэр олон гадаадын жуулчдыг хүлээн авсан бөгөөд Мэйлань, Финикс, Бөао зэрэг гурван том нисэх онгоцны буудал хилийн чанадад зорчигч тээвэрлэх нийт 70 гаруй олон улсын зорчигч тээврийн нислэгийг шинээр зохицуулсан байна. Зүүн өмнөд Ази, зүүн хойд Ази, Ойрхи Дорнод, Австрали, Шинэ Зеланд, Европ болон бусад бүс нутгийг хамарсан 40 орчим гадаад хот руу шууд нэвтрэх болсон байж,2024 онд хилээр нэвтэрч, гарч буй иргэдийн тоо давхардсан тоогоор нийт 2 сая 140 мянган хүн хамрагдсанаас 1 сая 100 мянга гаруй нь гадаадын иргэд байгаа нь нийт иргэдийн 47.5 хувийг эзэлсэн байна.Хайнаньд визгүй зорчсон гадаадын 380 мянган иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 283 хувь нэмэгдсэн нь Хайнаньд нэвтэрсэн гадаадын жуулчдын 80 гаруй хувийг эзэлж байна.

Халуун бүсийн ширэнгэн ой, байгалийн хүчилтөрөгчийн баар, арлын уламжлалт аялал жуулчлалын төслүүд хүмүүсийн анхаарлыг татаж байна

Янода ширэнгэн ойн соёлын аялал жуулчлалын бүс нь Саньяа хотоос 36 километрийн зайд оршдог.Хайнань мужийн Саньяад ирсэн гадаадын жуулчдын ихэнх нь халуун орны ширэнгэн ой, хавцлын гайхамшгийг үзэхээр энд ирдэг.Янода байгалийн үзэсгэлэнт газар нь ширэнгэн ойн хөндий, мөрөөдлийн хөндий, саньдаогийн хөндий, намгархаг газар гэх мэт олон байгалийн үзэсгэлэнт газруудтай. Энэ нь Хайнань арлын таван том халуун орны ширэнгэн ойн нэг бөгөөд асар их үнэ цэнтэй халуун орны ширэнгэн ойн нөөцийн нэг болох юм.Орос, Казахстаны жуулчид халуун орны ширэнгэн ойн ид шидийн увдисыг эндээс мэдэрдэг.

Өнөө үед визгүй зорчих шинэ бодлогод тулгуурлан Саньяа хотыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байна.2024 онд Финикс нисэх онгоцны буудлын боомтоор орж гарах зорчигчдын тоо 695 мянга гаруйд хүрч, 2023 онтой харьцуулахад 432.49 хувь өссөн тоон үзүүлэлт болсон гэж Финиксийн Хилийн шалган нэвтрүүлэх станцаас мэдээллээ.Визгүй зорчиж буй зорчигчдын гаалийн бүрдүүлэлтийн саадгүй байдлыг хангах үүднээс хилийн мэргэжлийн хяналтын хэлтсээс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг урьдчилан сайжруулж, хялбар мэдүүлгийн мэдээллийн системийн үйл ажиллагааг сайжруулж, боомтоор дамжин өнгөрөх визгүй ажиллах талбайг байгуулж, гадаадын зорчигчдыг ая тухтай, үр ашигтайгаар нэвтрүүлэх тал дээр хичээн ажилласан байна.

Олон төрлийн үйлчилгээ нь соёлын аялал жуулчлалын зах зээлд шинэ эрч хүчийг бий болгож байна

Хятадад визгүй зорчих бодлогыг оновчтой болгосны үр нөлөө ганц орон нутгийг нөлөөлсөн биш.Фүжянь мужийн Чуаньжөү Жиньжян олон улсын нисэх онгоцны буудлын боомт нь дамжин өнгөрөх визгүй зорчих 21 шинэ боомтын нэг юм.Өдөр тусам өсөн нэмэгдэж буй жуулчдыг угтан авахын тулд дэлхийн өвд бүртгэгдсэн Чуаньжөү хотын Хилийн хяналт, соёлын аялал жуулчлалын алба олон төрлийн үйлчилгээ үзүүлж, соёлын аялал жуулчлалын зах зээлд шинэ эрч хүч нэмэгдүүлэв.

Хэдхэн хоногийн өмнө Сямэнь агаарын тээврийн онгоц Чунчин хотоос Чуаньжөү хотод ирж, 2 цаг орчим саатсаны дараа Манила руу нисэв.Энэхүү нислэгийг саадгүй эхлүүлсэн нь Чуаньжөү Жиньжян олон улсын нисэх онгоцны буудалд "олон улсын нислэгээр дамжин өнгөрөх" бизнес албан ёсоор нээгдсэнийг харуулж байна.Энэ нь Чунчин, Чуаньжөү, Манила гэсэн гурван хотод илүү тохиромжтой агаарын гүүрийг бий болгосон юм.

Бизнесийн хэрэгцээ шаардлагаас болж Италийн иргэн Жиакомо Мерти Итали, Хятадын хооронд бүтэн жилийн турш аялдаг.Тиймээс Хятадад визгүй зорчих бодлогод ихэд анхаарал тавьдаг байна.Визгүй зорчих бодлогыг сайжруулж, оновчтой болгосноос хойш Чуаньжөү Жиньжян олон улсын нисэх онгоцны буудлын боомт 21 шинэ боомтын нэг болжээ.Энэ удаад Жиакомо Чуаньжөү Жиньжян олон улсын нисэх онгоцны буудалд буухаар сонгосон байна.

Үүнээс гадна Чуаньжөү хотын Соёл, аялал жуулчлалын газар Франц, Малайз, Индонез, Бангладеш болон бусад орны гадаад блогчдыг Чуаньжөү хотын талаар гүнзгий судлахыг урьж байна.Олон блогчид Хятад дахь жуулчлалаар Хятадын түүхийг, ялангуяа Далайн Торгоны замын түүхийг илүү тодорхой, гүн гүнзгий ойлгосон билээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл