Синьхуа агентлаг болон Япон дахь Хятадын элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан Хятад-Японы хэвлэл мэдээллийн хүмүүнлэгийн яриа хэлэлцээний хэлцэл 2-р сарын 18-нд Токио хотноо болов. Уулзалтад Хятад, Японы хэвлэл мэдээллийнхэн болон нөхөрсөг хүмүүс оролцсон байна.
Хятад, Япон хоёр орон ижилхэн соёлын улбаатай, түүх, соёлын гүн гүнзгий холбоотой далайгаар алслагдсан хөрш юм. Хятад, Японы хүмүүнлэгийн харилцаа "шинэ эрин"-д маш их ирээдүйтэй юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятад, Япон хоёр орон Бээжинд Хятад-Японы хүмүүнлэгийн солилцооны дээд түвшний зөвлөлдөх механизмын хоёр дахь уулзалтыг амжилттай зохион байгуулж, хэвлэл мэдээлэл, судалгааны төв, залуучууд болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хоёр орны хоорондын харилцан яриа хэлэлцээг дэмжих төлөвлөгөө боловсруулах талаар өргөн хүрээнд зөвшилцөлд хүрчээ.
Хүмүүнлэгийн яриа хэлэлцээ, солилцооны уулзалт дээр "Синьхуа агентлагийн үндэсний дээд зэргийн судалгааны төв "Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах замаар хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг ахиулах нь" хэмээх тайлан нийтэлжээ.
