Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаарх тэргүүн, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Америкийн талын эдийн засаг, худалдааны асуудлаарх тэргүүн, сангийн сайд Жанет Йеллен нар нэгдүгээр сарын 07-нд видео хурал хийлгэжээ. Хоёр тал Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтын хүрээнд сүүлийн жилүүдэд Хятад, Америкийн эдийн засгийн салбарын солилцоо хамтын ажиллагааны замналыг нэгтгэн дүгнэж, Хятад, Америкийн эдийн засаг, санхүүгийн ажлын багийн яриа хэлэлцээний механизмын үзүүлсэн чухал үүргийг эергээр үнэлсэн бөгөөд Америкийн шинэ засгийн газрын шилжилтийн хугацаанд яриа хэлэлцээгээ хэвээр хадгалж, санал зөрөлдөөнөө тогтоон барьж, хоёр орны эдийн засгийн харилцааг үргэлжлэн тогтвортой байлгах тал дээр санал нэгджээ. Америкийн талаас Хятадад тавьсан эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээний талаар Хятад улс анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн бөгөөд сүүлийн үед Америкийн худалдааны мөрдөн байцаалт явуулж буй асуудлаар байр сууриа тодорхой илэрхийллээ.
Хоёр талын энэхүү ээлжийн видео уулзалт нь илэн далангүй, гүнзгий, бүтээлч болсон бөгөөд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
