
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 1-р сарын 21-нд Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2025 оны хуралд оролцож, "Олон талт үзлийн зөв замыг баримталж, нээлттэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ" гэсэн сэдвээр илтгэл тавив.
Дин Шюэшян хэлэхдээ, бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулж, дэлхий дахинд илүү тогтвортой, илүү тодорхой байдлыг бий болгож, хамтын хөгжлийн шударга ертөнцийг байгуулах ёстой гэжээ.
Дин Шюэшян дөрвөн зүйлт санал дэвшүүлэв: Нэгдүгээрт, бид бүгдэд ашигтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг хамтдаа дэмжих ёстой. Хоёрдугаарт, жинхэнэ олон талт үзлийг хамтдаа дэмжиж, хэрэгжүүлэх ёстой. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн хөгжлийн шинэ эрч хүч, шинэ давуу талыг хамтдаа бий болгох хэрэгтэй. Дөрөвдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг дэлхийн томоохон сорилтуудыг хамтдаа даван туулах ёстой зэрэг болно.
Уулзалтын үеэр Дин Шюэшян мөн Сербийн Ерөнхийлөгч Вучич, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чин, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Дарен Тан нартай уулзав.
