solongonews
Улс орнуудыг айдас нөмрөөд байна
2015-11-20 17:35
Бөмбөг суурилуулсан гэх сүрдүүлгээс болж Польшийн онгоц газардав

Польшийн 160 зорчигчтой Египет рүү нисэж явсан нисэх онгоцонд тэсрэх төхөөрөмж  суурилуулсан тухай сүрдүүлгийн мэдээлэл ирснээр Болгарын “Bourgas” нисэх буудалд өглөөний 5 цаг 45 минутад яаралтай газардсан байна.

Одоогийн байдлаар нисэх онгоцноос тэсрэх  төхөөрөмж олдоогүй байна гэж Польшийн Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнийг Болгарын “BETA” агентлаг уламжиллаа. Польшийн зорчигч тээврийн нисэх онгоц нь Варшаваас Хургада руу захиалгат нислэг үйлдэж байжээ.

Польшийн 67 настай зорчигч түгшүүр зарлахад хүргэсэн бөгөөд тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ байцаалтын үеэр хүлээн зөвшөөрсөн тухай цагдаа нар мэдээлжээ. “Bourgas” нисэх буудлыг хааж, зорчигчид нисэх буудлын байранд байна.

Францын Парис, Ливаны Бэйрут хотод болсон террорист халдлагаас улбаалан олон улсыг айдас нөмрөөд байгаа.

 

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : WWW.MGLNEWS.MN
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл