solongonews
Хятад, Индонезийн төв банкууд хоёр талын валют своп хэлцлийн гэрээг сунгалаа
2025-02-08 17:00
Хятадын Ардын банк болон Индонезийн банк хоёр талт 400 тэрбум юань/878 их наяд Индонез рупигийн своп хэлцэл бүхий хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтийн своп хэлцлийг саяхан шинэчилсэн бөгөөд энэхүү хэлэлцээр нь таван жилийн хугацаанд хүчинтэй мөртөө хоёр талын зөвшөөрлөөр сунгах боломжтой

        Хятадын Ардын банкнаас 02-р сарын 07-ны өдөр мэдээлснээр, Хятадын Ардын банк болон Индонезийн банк хоёр талт 400 тэрбум юань/878 их наяд Индонез рупигийн  своп хэлцэл бүхий хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтийн своп хэлцлийг саяхан шинэчилсэн мөртөө энэхүү хэлэлцээр нь таван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд хоёр талын зөвшөөрлөөр сунгах боломжтой.

        Хоёр тал хооронд валют солилцох хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан нь хоёр орны банк санхүүгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахад тус дөхөм үзүүлнэ гэж Хятадын Ардын банк мэдэгдэв.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл