solongonews
2024 оны арванхоёрдугаар сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн индексийг нийтлэв
2025-01-06 11:07
2024 оны арванхоёрдугаар сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн индексийг нийтлэв.

Хятадын Ложистик хийгээд Худалдан авалтын Холбоо өнөөдөр (5-ны өдөр) 2024 оны 12-р сарын Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн индексийг нийтлэв. Индексийн үйл ажиллагаанаас харахад, нийт зах зээл ерөнхийдөө хэвийн ажиллаж байгаа бөгөөд ихэнх салбарууд зах зээлийн төлөвийг өөдрөгөөр харж байна.

2024 оны арванхоёрдугаар сард Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн индекс 111.2 нэгж болж, өмнөх сараас 1 хувиар буурсан байна. Индексийн гүйцэтгэлээс харахад, гадаад орчны өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл гүнзгийрч, улирлаас шалтгаалсан уламжлалт хэрэглээ буурсан зэрэг нөлөөлөлөөс болж, индекс бага зэрэг засварлагдсан боловч жилийн доод түвшнээс өндөр хэвээр байна, нийт зах зээлийн ерөнхий үйл ажиллагаа тэнцвэртэй, тогтвортой хэвээр байна.

Өсөлтийг дэмжих багц бодлого үр дүнтэй хэрэгжснээр, эдийн засгийн тогтвортой, эерэг хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй байж, ихэнх салбарууд зах зээлийн төлөв байдлын талаар өөдрөг хүлээлттэй байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл