solongonews
“Монгол зураачид” цуврал ном Өвөр Монголын уншигчидтай золголоо
2015-12-23 12:26
Яруу найрагч А.Лхагва-ын “Монгол зураачид” цуврал ном Өвөр Монголын уншигчидтай золголоо

"Монгол зураачид" цуврал ном

        Монгол Улсын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч А.Лхагва-ын “Монгол зураачид” цуврал номын Өвөр Монгол дахь нээлтийн ёслол 12 дугаар сарын 22-ний өдөр Хөххотын Үндэстний Уран зургийн ордонд боллоо.

Номын тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ

Номоо бэлэг болгон барьж байна

Нээлтийн ёслолд Өвөр Монголын их, дээд сургуулиудын урлагийн багш, ажилтнууд, зураачид, уран зураг сонирхогчдоос бүрдсэн нийт 70 гаруй хүмүүс оролцсон юм.

Номын нээлтийн ёслолд оролцогчид

Аюурбуньяагийн Лхагва 2009 онд “Монгол Зураачид” нэртэй номоо анх хэвлэлд өгч, уншигч олны хүртээл болгожээ. Мөн тус номынхаа үргэлжлэлийг 2012 он, 2013 он ба 2015 онд найруулж хэвлүүлсэн байна. Тэрээр “Монгол зураачид” цуврал номд Монгол Улс болон Өвөр Монголын нийт 400 гаруй зураачдын амжилт бүтээл, намтар цадигийг нарийн тэмдэглэсэн. Түүнчлэн тэдний уран бүтээлд нь үндэслэн дотоод ертөнцийнх нь нууцыг уншигч түмэндээ хүргэхээр зорьсон байна. 

Мэргэжил нэгт андууд нь баяр хүргэж байна

Найруулагч: Т. БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл