solongonews
Газар хөдлөлтийн гамшгийн бүсэд тал бүрээр тусалж байна
2025-01-13 11:19
Газар хөдлөлтийн гамшгийн бүсэд тал бүрээр тусалж байна

Төвөдийн Шигацэ хотын Динри сяний Куогуо суурингийн ойролцоо 2025 оны 01-р сарын 07-ны өдрийн 09:05 цагт (зүүн уртрагийн 87.45 градус, хойд өргөргийн 28.50 градус) 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Газар хөдлөлтийн дараа Хятадын олон салбарынхан шуурхай ажиллаж, тал бүрээр туслалцаа дэмжлэг үзүүлж байна.

Тань Ширэнь бол Хятадын Шинжлэх Ухааны Академийн сэтгэл зүйн судлалын хүрээлэнгийн яаралтай тусламжийн багийн гишүүн, Вэньчуаны газар хөдлөлт, Юйшүгийн газар хөдлөлт болон бусад газар хөдлөлтийн дараах сэтгэл зүйн аврах ажиллагаанд олон удаа оролцож, ажлын баялаг туршлага хуримтлуулжээ. Өдгөө тэрээр мөн Төвөдийн газар хөдлөлтийн голомт газарт хүрч, хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах, сэтгэл зүй ба эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүүхдүүдийг харж харгалзах ажилд идэвхтэй оролцож байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл