solongonews
Дэлхий даяараа тэмдэглэсэн бидний Цагаан сар
2025-02-25 17:21
Дэлхий даяараа тэмдэглэсэн бидний Цагаан сар

Шинэ Зеландын Үндэсний музейд 02-р сарын 01-ний өдөр  явагдсан Шинэ Зеландын цагаан сарын баярын арга хэмжээнд олон үндэстний 30 гаруй урлагийн тоглогчид хуран цугларч, өөрсдийн үндэсний онцлог, соёлын олон янз хэлбэрийн үндэсний хөгжим, бүжгээ тоглон үзүүллээ.

01-р сарын 31-нд Австралийн Сидней хотын урлагийн танхимд дөрөв дэх удаагийн Австрали-Хятадын цагаан сарын концерт болов. Тус удаагийн концертод хөгжим, бүжиг, ардын хөгжим, Тай Жи, хошин шог зэрэг тоглогдсон нь Хятадын уламжлалт баяр болох цагаан сарын баярын өвөрмөц сэтгэл татам байдлыг тод харуулсан юм. Австрали-Хятадын цагаан сарын баярын концертын ерөнхий найруулагч Сүө Жян:

- Энэ жилийн Австрали-Хятадын цагаан сарын баярын концерт нь цагаан сарын баярыг угтахаас гадна Австрали Хятадын харилцаа тасралтгүй шинэ шатанд гарч байгааг илтгэж байна.

Энэ жил Лондоны Камдва зах дээр Хятадын цагаан сарыг тэмдэглэх анхны арга хэмжээг зохион байгуулав. Цагаан сарын баяраар өнгө өнгийн дэнлүүг өндөрт өлгөж, хятад бялууны үнэр анхилуулан, гартаа улаан гурил болон улаан цаасан дээр бичсэн "буян" гэдэг үгийг барин баяраа тэмдэглэж эхлэв. Баярын үеэр нутгийн иргэн Жэнни Милдер маажаан тоглож үе үе хажуугийн найзууддаа тоглоомын аргыг хэлж өгч байв.

Румын улсын нийслэл Бухарест хотын хятадын иргэдийн өөрсдөө зохион байгуулсан Цагаан сарын концерт 01-р сарын 31-нд Бухарестийн олон улсын сургуульд болов. Үдшийн концертод оюутнууд дуу аялан бүжиг бүжиглэж, төгөлдөр хуур хөгжимдөн Хятадын соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг харууллаа. Сургууль нь цайны урлаг, цаас нугалах, цагариг эргүүлэх болон бусад контентуудыг зохион байгуулжээ. Гадаад орон нутгийн оюутнууд эдгээр сонирхолтой тоглоом, уран бичлэг, дэнлүү зэрэг уламжлалт гар урлалын үйл ажиллагаанд оролцсоноор Хятадын цагаан сарын баярыг мэдэрч, Хятадын соёлын талаарх ойлголтоо гүнзгийрүүллээ.

Панамын нийслэлд болсон Хятадын цагаан сарын сүмийн наадамд жуулчид арслангийн бүжиг, амтат хоол хүнсийг амтлах, гар урлалын үзэсгэлэн зэргийг үзэж сонирхохын зэрэгцээ Панамын алдартай урлагийнхны тоглолтыг сонирхжээ.

Цагаан сарын баярын үеэр Тунисын "Дорно дахины мэдлэг" номын дэлгүүр цагаан сарын баяртай холбоотой соёлын арга хэмжээ зохион байгуулав. Оролцогчид богино хэмжээний бичлэг үзэх, асуулт асуух, уран бичлэг бичих зэрэг үйл ажиллагаагаар Хятадын цагаан сарын баярыг мэдэрлээ. Тунисын Карфагены их сургуулийн дээд зэрэглэлийн хятад хэлний сургуульд суралцаж буй оюутнууд "тэргэл саран миний зүрх сэтгэлийг илтгэнэ" зэрэг хятад дуугаа дуулж баярт хөөр баяр нэмлээ.

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Хятадын төвийн балет бүжгийн багийн “Цагаан сар” гэх бүжгийн жүжиг 01-р сарын 29-нд Кеннедигийн урлагийн төвд анх удаа тоглов. Энэхүү бүжгийн жүжиг нь "Хушганы хавчуур" сонгодог балет бүжгийн жүжгээс сэдэвлэн бүтээж, Чайковскийн хөгжмийг ашиглан, барууныханд танил болсон "Хушганы хавчуур"-т Хятадын романтик хэв маягийг тайзнаа шингээж, Хятадын баялаг сайхан зан заншлыг тод харуулсан байна. “Арван хоёр жилийн бүжиг”, “Хос уянгын бүжиг”, “Торгоны бүжиг”, “Шаазан эдлэлийн бүжиг” зэргийг  тоглож эхлэхэд 2300 гаруй үзэгчид алга ташин баяр хөөрөөр бялхаж, Хятадын цагаан сарын баярыг хамтдаа мэлрэн гайхжээ.

2025 оны “Хаврыг угтъя”-сэдэвт Цагаан сарын концерт 01-р сарын 26-нд АНУ-ын Хьюстон хотод боллоо. Концерт нь "Өглөгтэй Могой хаврыг угтана" сэдвээр зохиогдож, Шаолинь сүмийн соёлын төв нь “Шидэт могой өлзий бэлгийг хурайлна” тоглолт гаргаж, Хьюстон урлагийн баг нь “Баяр хөөртэй элбэг хураалт”-ыг хөгжимдөж, мөн Хьюстон урлагийн баг нь “Солонгос өмсгөлтэй бүжиг”, “Чан Аны бүжиг”, “Могойн бүжиг” зэрэг Хятад улсын хэв маягийг харуулсан тоглолтыг сонирхуулав. Дуучид болон үзэгчдийн хамт дуулсан “үргэлж гэртээ харьж байгаарай” нэртэй хамтын дуунд бүх талбайн хүмүүс хамтдаа Цагаан сараа угтав.

Тайландын төв хэсэгт байрлах Хятад-Тайландын хурдны төмөр замын төслийн 4-3-р стандарт хэсэгт төслийн үндэсний хэлтэс ажилчдаа зохион байгуулж хамт "буян" гэдэг үсэг бичих, хос уянга наах, банш чимхэх зэргээр Цагаан сараа тэмдэглэлээ. Тайландын ажилтан Жэчан Сайшэнь:  

 - Цагаан сарын баяр бол Хятадын хамгийн чухал уламжлалт баяруудын нэг. Хятад, Тайланд хоёр орны ард түмний найрсаг харилцаа үүрд үргэлжлэх болно гэж хэллээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл