11 дүгээр сарын 11-ний 24 цагт 2015 tmall.com "11.11" дэлхийн бүтээгдэхүүний худалдааны карнавал өндөрлөх агшинд Алибаба группийн платформын худалдааны нийт хэмжээ 91 тэрбум 217 сая юанийн үзүүлэлт дээр тогтсон байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн жилийн "11.11" арга хэмжээний 51.7 тэрбум юаний борлуулалтын хэмжээтэй харьцуулбал улам нэмэгдсэн нь Хятадын дотоодын хэрэглээний байдлыг дахин харууллаа.

Энэ оны "11.11" олон шинэ рекорд тогтоосон байна. Гар утсаар жишээлэхэд хэрэглэгчид хамгийн дуртай худалдаж авсан барааны нэг болж, нэг өдрийн дотор 3.13 сая ширхэг борлуулагджээ. Үүнээс гадна самар, сүү, зөгийн бал, авто машин, алим, зурагт, бугуйн цаг зэрэг төрлийн бүтээгдэхүүний борлуулагдсан хэмжээ шинэ рекорд тогтоожээ.
"Глобалчлал" бол энэ оны tmall.com "11.11"-ний гол сэдэв болсон юм. TMALL-ын статистик бүртгэлд: Энэ оны "11.11" худалдаа дэлхийн 232 улс орон бүс нутгийг хамарч, гадаадын 5000 гаруй чанарлаг брэнд оролцов. 11-ний 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 30 сая хэрэглэгч импортын бараа бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд TMALL-ын олон улсын импортын барааны борлуулалтын жагсаалтад Америк, Япон, БНСУ, Герман, Австрали эхний тавд оржээ.
Алибаба группийн удирдах зөвлөлийн дарга Ма Юнь: - "11.11" бол дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх хамгийн сайн арга зам юм. Энэ нь Хятад улсын асар их дотоод хэрэгцээг харууллаа. Бид Хятадын дотоод хэрэглээг нэмэгдүүлэх, сэргээх, удирдан дагуулах өчүүхэн хөдөлгүүр болохыг хүсэж байна. "11.11" арга хэмжээг 100 жил зохион байгуулах хэрэгтэй. Одоо 93 жил үлдэж байна. Тус арга хэмжээг дэлхийн нийтийн баярын өдөр болгон хөгжүүлэхийг хүсэж байна гэсэн байна.
