solongonews
Бүс нутгийн эдийн засгийг дэмжигч Рашаан боомт
2015-11-25 15:29
Рашаан боомт нь Төрийн хоёрдугаар зэрэглэлийн боомт юм.

Рашаан хотын баруун хэсэгт 45 километрийн зайтай байрладаг. Монгол Улсын Сүмбэр боомттой хиллэж, Монгол Улс, ТУХН тэрчлэн Европын улс орнуудтай эдийн засаг,техникийн хамтын ажиллагаа байгуулах, бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн экспортыг өргөжүүлэх, гадаадад нээлттэй байх болон үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал суваг болно.

1992 онд Төрийн захиргаанаас Рашаан боомтыг хоёрдугаар зэрэглэлийн боомтоор батлан зөвшөөрч, боомтын гаалийн бүрдүүлэлтийг Манжуур боомтоос хариуцдаг болов. Рашаан боомттой хиллэж байгаа Монгол Улсын Сүмбэр сум нь Рашаан хотоос 275  километр зайтай, нэлээд алслагдмал, зам засвар муутай бөгөөд хоёр улсын хил нь Нөмөргөн голоор зааглагддаг.

53 сая юаний ерөнхий хөрөнгө оруулалттай Рашаан боомтын засмал зам нь ӨМӨЗО-ны засмал замын төлөвлөлтийн чухал хэсэг бөгөөд Өвөр Монголын Хянган аймгаас Монгол Улсын Дорнод аймагт нэвтрэх, мөн Өвөр Монголын дорнодын бүс нутгаас Монгол Улс уруу нэвтэрч, Хятад улс болон Монгол Улсын арилжааг холбож, аялал жуучлалыг хөгжүүлэн, бүс нутгийн эдийн засгийг дэмжих чухал суваг болдог. Рашаан боомт Хятад, Монгол хоёр улсын аж ахуйн том нэгжүүдийн хоорондох хамтын ажиллагааг ахиулж, “Рашаан-Чойбалсан” чиглэлийн төмөр замын төсөл, тухайлбал Рашаан хотоос Чойбалсан хүрэх 443 километрийн төрийн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын стандарттай төмөр замыг тавьж, хилийн голын гүүрийг тавих төслийн саналыг биелүүлж, хяналтын барилга, ерөнхий байр зэрэг боомтын дэд бүтцийг хамтран бүтээн байгуулах төслийг дэмжиж, боомтын эдийн засгийг хөгжүүлэхэд бэлтгэл хангажээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл