solongonews
Хятад улс барааны худалдааны хамгийн том орон гэсэн байр сууриа хадгалсаар байна
2025-02-10 12:05
Хятадын гадаад худалдаа 2024 онд анх удаа 43 их наяд юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар нэмэгдэж, 8 дахь жилдээ дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүний худалдааны орон болсон байр сууриа хадгаллаа

        Гаалийн ерөнхий газрын дарга Сүнь Мэйжюнь 02-р сарын 07-ны өдөр болсон Бүх Хятадын гаалийн ажлын бага хурал дээр:

- Хятадын гадаад худалдаа 2024 онд анх удаа 43 их наяд юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар нэмэгдэж, 8 дахь жилдээ дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүний худалдааны орон болсон байр сууриа хадгаллаа. Гаалийн байгууллага гадаад худалдааны тогтвортой өсөлтийг хангах, хил дамнасан худалдааг ая тухтай, саадгүй явуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна гэж хэллээ.

        2024 онд гадаад тогтворгүй байдал, тодорхойгүй байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан гааль нь үйлчилгээгээ сайжруулж, ая тухыг хангаснаар Хятадын гадаад худалдааг чанартай сайжруулж, тоо хэмжээг тогтвортой байлгахад чиглүүлсэн юм. 2024 онд боомтуудын бизнесийн орчныг илүү оновчтой болгох, аж ахуйн нэгжүүдийн гаалийн бүрдүүлэлтийн тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор 16 арга хэмжээг танилцуулж, хэрэгжүүлсэн мөртөө гол салбаруудад татварын бодлогын судалгаа хийж, тарифын хөнгөлөлт, төрөл бүрийн татварын хөнгөлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэн нийт 282.9 тэрбум  юанийн татварыг хэлтрүүлж, энэ нь аж ахуйн нэгжүүдэд зардлаа бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалсан байна. 

        2024 он гэхэд бүх Хятадын хил дамнасан худалдааг хөнгөвчлөх түвшинг улам дээшлүүлж, олон улсын худалдааны "Дан ганц цонх"-оор 55 шинэ үйлчилгээний чиг үүрэг нэмэгдүүлсэн юм. Гаалийн ерөнхий газар холбогдох газруудын оролцоотойгоор 2024 онд Хятадын хэмжээнд 20 хотод хил дамнасан худалдааг хөнгөвчлөх тусгай арга хэмжээг зохион байгуулж, боомтын бизнесийн орчныг оновчтой болгоход чиглэгдсэн 29 шинэчлэл, инновацийн арга хэмжээг бүх Хятадад хэрэгжүүлсэн байна.

         Сүнь Мэйжюнь:

         - Одоогийн байдлаар Хятадын гадаад худалдааны хөгжилд тулгарч буй хамгийн том сорилт бол гадаад орчны нөлөөлөл юм. Гаалийн ерөнхий газар нь аж ахуйн нэгжүүдэд захиалга тогтворжуулах, зах зээлийг өргөжүүлэх, зах зээлийн асуудалд идэвхтэй хариу өгөх, аж ахуйн нэгжүүдийн хууль сахиулах үйл ажиллагааг стандартчилах, ашиг хонжоо хайдаг хууль сахиулах ажиллагааг арилгах, зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн эрч хүчийг нэмэгдүүлэхэд туслах өндөр нарийвчлалтай, үнэ цэнэтэй дэмжлэг үзүүлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх болно. Мөн нээлттэй байдлаа өргөжүүлэн, хил дамнасан эдийн засаг, худалдааны солилцоог хөнгөвчлөх, дотоод болон олон улсын давхар эргэлтийн уялдаа холбоог нэмэгдүүлэх, дээд түвшний нээлттэй байдлаар чанартай хөгжлийг ахиулах болно. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл