solongonews
Хятад улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 3.4 тэрбум киловатт хүрчээ
2025-03-20 15:54
Хятад улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 3.4 тэрбум киловатт хүрчээ.

Хятадын Үндэсний эрчим хүчний газраас өнөөдөр буюу 20-ны өдөр нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, 02-р сарын эцсийн байдлаар Хятад улсын цахилгаан үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 3.4 тэрбум киловатт болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.5 хувь өсжээ.

Үүний дотор нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 930 сая киловатт болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 42.9 хувь нэмэгдсэн тоон үзүүлэлт болсон юм.Салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 530 сая киловатт болж, өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувь өссөн байна.

Зохиогч: ДАЙ ШАОХЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл