Таны бодлыг өөрчилж чадах 50 асуулт
2015-12-28 18:21
Эдгээр 50 асуултыг хүн бүр өөртөө тавих шаардлагатай. Гэвч энэ асуултуудад зөв болон буруу хариулт гэж байхгүй.
1. Хэрвээ та өөрийн насыг мэддэггүй байсан бол өөрийгөө толинд хараад өөрийгөө хэдэн настай гэх вэ?
2. Аль нь муу вэ: боломжоо алдах эсвэл оролдож үзэхгүй байх?
3. Хүний амьдрал ийм богино гэдэг мөрлөө яагаад хүмүүн бид дургүй зүйлсээ их хийж, харин дуртай зүйлсээ тийм бага хийдэг юм бэ?
4. Даалгасан ажил тань бүгд дууссан байна: та илүү их ярьсан уу эсвэл илүү их бүтээсэн үү?
5. Хэрвээ орчлон хорвоогийн нэг л зүйлийг өөрчилж болох боломжийг танд өгвөл юуг өөрчлөх байсан бэ?
6. Хэрвээ аз жаргал мөнгөн дэвсгэрт байсан бол ямар ажил таныг баяжуулах байсан бэ?
7. Та яг итгэсэн үйлдлээ хийдэг үү эсвэл итгэх гэж оролдон байж хийдэг үү?
8. Хэрвээ хүний дундаж наслалт 40 нас байсан бол та амьдралынхаа юуг өөрчилж, юуг авч хаях байв?
9. Та амьдралаа хангалттай хянаж чаддаг уу?
10. Аль нь таны санааг илүү зовоодог вэ: аливаа зүйлийг зөв хийх гэж хичээх эсвэл сайн үйлс хийх?
11. Та хамгийн их хүндэлдэг 3 хүнтэйгээ хамт зоог барьж байлаа. Гэвч тэд бие биенийгээ шүүмжилж эхлэвэл та яах байсан бэ? /тэд бие биенийгээ танихгүй бөгөөд таны найз ч гэж мэдэхгүй тохиолдолд/
12. Хэрвээ та жаахан хүүхдэд насан туршдаа санаж яваарай гээд амьдралын тухай ганц зөвлөгөө өгөх байсан бол юу гэж хэлэх вэ?
13. Та хайртай хүнээ аврахын тулд хууль зөрчиж чадах уу?
14. Таны хувьд огт утгагүй санагддаг зүйл чинь хожим бодоход хичнээн чухал болохыг өмнө нь ухаарч байв уу?
15. Та энэ амьдралд бусдаас юугаараа илүү вэ?
16. Таныг аз жаргалтай болгодог ч бусдыг аз жаргалгүй болгодог зүйл таны хувьд юу вэ?
17. Хамгийн ихээр хийхийг хүссэн зүйл тань юу вэ? Гэвч яагаад хүслээ биелүүлээгүй вэ?
18. Аль хэдийн орхих ёстой зүйлээ та одоо хүртэл дэргэдээ байлгаад байгаа юм биш биз?
19. Хэрвээ танд өөр нэгэн оронд суурьших боломж олдвол хаана амьдрах байсан бэ?
20. Цахилгаан шатны товчин дээр нэгээс илүү удаа дардаг биз? Энэ үйлдэл цахилгаан шатыг хурдлуулахад үнэхээр тустай байдаг уу?
21. Та аль нь байхыг хүсэх вэ: ууртай ухаантан эсвэл аз жаргалтай мунхаг хүн?
22. Яагаад ТА энд амьдарч байна вэ? ТА гэж ер нь хэн юм бэ?
23. Хэрвээ та өөр өөртэйгөө 100% адилхан найзтай байх юм бол тийм найзтай байхыг хүсэх үү?
24. Аль нь муу вэ: хамгийн сайн найз тань өөр улсад амьдрах эсвэл тэр таны хажуу тоотод амьдардаг болох ч тантай юу ч дуугарахгүй байх?
25. Насан туршдаа баярлаж явах хүн хэн бэ?
26. Алийг нь сонгох вэ: өмнөх бүх ой санамжаа алдах эсвэл дахин дурсамж үгүй болох.
27. Тэмцэхгүйгээр үнэнд хүрч болох уу?
28. Таны хамгийн том айдас бодит болж байсан уу?
29. 5 жилийн өмнө та хүнд хэцүү байдалд орж байсан бол яг одоо 2014 оноос харахад тэр дурсамж танд тийм их чухал уу?
30. Таны бага насны хамгийн сайхан дурсамж юу вэ? Яг юу тэр дурсамжийг хамгийн сайхан болгож байна?

31. Өмнөх амьдралаас тань яг ямар үйл явдал таныг амилуулсан бэ?
32. Үүнийг уншиж байгаа та яг одоо уншиж байгаа биш, өнгөрсөн эсвэл ирээдүй цагт очоод уншиж байвал та яах вэ?
33. Үг хэлэлгүйгээр бие биенийгээ ойлгож чаддаг хүмүүс байдаг уу?
34. Яагаад тэр нэгэн улсад хайр дурлал дайн болох шалтгаан болсон юм бол?
35. Хэрэв та зорилгодоо хүрч чадахгүй бол юу алдах вэ?
36. Та ямар ч хүнийг хараад түүний тухай төлсөөлөөд ч хамаагүй хэлж чадах уу?
37. Хэрвээ танд сая доллар өгөх бол та ажлаасаа гарах уу?
38. Та алийг нь сонгох байсан бэ: маш их завгүй өндөр цалинтай ажил эсвэл өөртөө таалагддаг ажил бөгөөд доогуур цалинтай ажил?
39. Яг энэ өдөр танд өмнө нь зуу зуугаараа давтагдсан юм шиг мэдрэмж төрж байна уу?
40. Та хэзээ хамгийн сүүлд ямар нэгэн зүйлийн араас шаргуу гүйсэн бэ?
41. Хэрвээ маргааш таны таньдаг бүх хүн үхэхэ юм бол өнөөдөр та хэнтэй нь уулзах байсан бэ?
42. Та амьдралынхаа 10 жилийг алдар нэр хүнд, тансаг байдлаар сольж чадах уу?
43. Амьдрал болон оршин тогтнох 2-ын хооронд ямар ялгаа байна?
44. Асуудал тулгарахад та бусдын үгийг илүүд үзэх уу эсвэл өөрийн үзэл бодлыг илүүд үзэх үү?
45. Бид алдаанаасаа суралцдаг мөртлөө яагаад дахин алдахаас айдаг юм бол?
46. Таныг хэн ч бурууттгахгүй гэх нөхцөлд та юуг өөрчлөх байсан бэ?
47. Та хэзээ хамгийн сүүлд өөрийн амьсгал авах дууг мэдэрч, зүрхний цохилтоо анзаарсан бэ?
48. Та хэнд хайртай вэ? Хамгийн сүүлийн үйлдэл танд түүнд хайртай гэдгийг илэрхийлж чадсан уу?
49. Та өчигдөр, уржигдар яг юу хийж ямар хоол идснээ санаж чадах уу?
50. Аливаад шийдвэр гаргах болоход та өөрөө шийдвэр гаргадаг уу эсвэл хэн нэгэн таны өмнөөс шийдвэр гаргадаг уу?
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
