Энд Хятад, Монголын алтан хаалга Архашаат хилийн боомт бий. Хилийн шугамын бүх урт нь 515.40 км бөгөөд үүнээс Хятад, Оросын хилийн шугам 48 км урт, Хятад, Монголын хилийн шугам нь 467.4 км урт байдаг. Архашаат хилийн боомт нь Хятад улсын 1\5 хувийн зааг, Хятад, Монголын хилийн 622 дугаар тэмдгийн орчимд байрлана. Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотоос 120 км, Улаанбаатар хотоос 800 км, Манжуур хотоос 200 км, Хайлар хотоос 330 км зайд байрладаг. 1990 оны 6 дугаар сарын 16-нд Архашаат боомт нь анхны бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлж эхлэв.

Архашаат хилийн боомт нь 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Хавирга хилийн боомттой хэлэлцээр байгуулж албан ёсоор ашиглалтад орсон байна. Хятад, Монгол хоёр улсын Архашаат, Хавирга хилийн боомтын зам нээгдсэнээрээ хоёр улсын ард иргэдийн хоорондох ойлголт гүнзгийрч, хоёр орны засгийн газрын хамтын ажиллагаа өргөжиж, найрамдал нөхөрлөлийн гал улам бадамлаж, хүнд үед нэг нэгэндээ түшиг болж, жаргалаа хуваалцаж, хамтдаа хөгжихөөр урагшилж байгаа олон сайхан хамтын ажиллагааг хийсэн билээ. Одоо хоёр орны хамтын ажиллагаа соёл урлаг, боловсрол, эдийн засаг, биеийн тамир, эрүүл мэнд, интернэт холбоо, ХАА зэрэг олон салбарт хөгжлийн өндөр түвшинд хүрч байна.
1992 онд БНХАУ-ын Засгийн газраас уг боомтыг Хятад улсын улирлын чанартай тэргүүний боомт хэмээн зарлав. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Хавирга-Архашаат хилийн уулзалтын зам болно. Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 1,4,7,10 дугаар сарын 1-20-ны өдөр хүртэлх хугацаанд нээлттэй байдаг. Нээлттэй хугацаанд Бээжин, Улаанбаатарын цагаар 9:00-17:00 цагт ажиллана.
