solongonews
2025 оны Хаврын баярын зорчигч тээвэр эхэллээ
2025-01-14 11:04
2025 оны Хаврын баярын зорчигч тээвэр эхэллээ.

2025 оны Хаврын баярын зорчигч тээвэр бол Хятад улс хаврын баярыг дэлхийн өвд амжилттай бүртгүүлсний дараах анхны Хаврын баярын зорчигч тээвэр юм. 2025 оны Хаврын баярын зорчигч тээвэр 01-р сарын 14-ээс 02-р сарын 22-ны өдөр хүртэл 40 хоног үргэлжлэх болно. 2025 оны зорчигч тээврийн хугацаанд Хятад улсын хэмжээнд 9 тэрбум хүн зорчих төлөвтэй байна.

Төмөр замаар зорчих зорчигчдын хэмжээ 510 саяас давж, өдөрт дунджаар давхардсан тоогоор 12.75 сая хүн зорчих болно. Энэ нь 2024 оны хаврын баярын хугацаанаас 5.5 хувь нэмэгдсэн үзүүлэлт болно.

Иргэний агаарын тээврийг авч үзвэл хаврын баяраар давхардсан тоогоор 90 сая хүнээс давж, мөн хугацаанд шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

Хурдны замаас авч үзвэл, өөрөө жолоодох аяллаар 7.2 тэрбум хүн аялах болж, түүхэн шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

Зохиогч: ФАНЬ ШЫ,Е ХАОМИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл